Захиралтай уулзахаар компани дээр ирлээ. Өрөөний хаалгыг тогшин ахтай хамт ортол Марк менежерийн хамт ирчихсэн байв.
Би: Жаахан хоцорчихсон уу?
Марк: Үгүй дээ би жаахан түрүүлчихсэн юм.
Захирал: За сууцгаа. Та хоёр нэгнээ хараад их гайхаа биз! Тийм үү? Гээд хөхрөв.
Марк: Тийм шүү. Их гайхсан.
Захирал: Би киноны санал ирэх бүрт өөрөө зохиолын уншиж шалгадаг. Энэ удаад ч мөн уншсан. Их хөөрхөн кино шиг санагдсан. Тэгээд та хоёрыг зөвшөөрөөд зохиолыг чинь өгсөн. Та хоёр минь нэг компаний уран бүтээлчид. Хамтарч сайхан бүтээл гаргана гэдэгт итгэж байна. Хичээгээрээ хүүхдүүд ээ!
Бид: Ойлголоо.
Захирал: За дууслаа, амжилт!Маргаашнаас зураг авалт эхэлнэ. Зохиолоо ахиж унших хэрэгтэй! Дорм руугаа явлаа. Охид маань хэдийн бэлтгэлдээ орчихож!
Би: Охидоо!
Хөгжим чанга учраас сонсохгүй байгаа бололтой! Хөгжмийг нь очоод бага зэрэг суллав. Тэр даруй охид харлаа.
Хэжин: Вуахх үри лийдо!!! Баяр хүргэе! Маргааш зураг авалт эхэлнэ шүү дээ гээд орилоход охид орилолдон алгаа ташиж эхлэв.
Би: Эйе! Юунд нь баярладаг байна аа. Би маргааш битгий болоосой л гэж бодож байна шүү!
Хэвон: Эййее та ингэхгүй ээ! Маргаашнаас шинэхэн гараа эхэлэх гэж байхад чинь! Болохгүй шүү! гээд хацрыг минь чимхэв.
Хэжин: Нээрээ эрэгтэй гол дүрд нь хэн байна? Мэдсэн үү?
Инжон: Нээрээ хэн байна?
Би: Тэр нөгөө…
Хэвон: Аливээ хэлээчээ!
Би: И Минхён
Хэжин: Юууууууу???? гээд газар унав.
Тэхи: Нээрээ Минхён юм ууу?
Би: Тиймээ. Тэрэнтэй хамт тоглох юм байна лээ
Хэжин: Эээ хорвооооо
Хэвон: Танд зүгээр байна уу?
Би: Яахавдээ өөр арга байхгүйшдээ.
Хэжин: Өөр болсноо харуулаад өг! Чи чаднаа! Гээд мөрөн дээр цохив.
Тэхи: Тийм шүү! Чаднаа!
Би: Та нарт баярлалаа. Хайртай шүү гэж бүгдийг тэвэрлээ.Маркын талаас
Маргааш зураг авалттай, хамгийн том фэнтэйгээ учрах нь дээ гэж санаа алдав.
Менежер: Фэн гэнэшүү! Тэр аль эртнээс чиний фэн байхаа болиоо байлгүй! Бараг сэсан чинь болсон байх!
Би: Юу? Сэсан? Би яасан гэж тэр сэсан болно гэж?
Менежер: Чи өөрийнхөө ярьж байгааг мэддэг ч болоосой! яаж?
Би: Тиймээ, би мэдэж байна! Гомдсон байлгүй!
Менежер: Байлгүй?? Баттай гомдсон! Чи ямар гээчийн мэдрэмжгүй их зант гэхээрээ хүнд тэгж ханддаг байнаа? ёстой дүүрчихсэн…
Би: Таны яриаг таслахгүй л бол та юу юу ярих вэ? ММ?
Менежер: Уучлаарай ххэ
Би: Маргааш хэдээс гэсэн билээ?
Менежер: Зураг авалт уу?
Би: Тэгээд хоолны цаг юмуу?
Менежер: Зүгээр л хэлнэ биздээ, өдөр 14 цагаас. Жэжүгээс эхэлнэ.
Би: Ммм. Зайтай байх нь.
Менежер: Тиймшүү. Өнөөдрийн хуваарийг харлаа. Гадуур ажил байхгүй юм байна. Гэртээ харих уу?
Би: Тийм үү? Харихгүй ээ. Өнөөдөр энд өнжөөтхөе.