Зохиолчийн талаас
Сүнми гэртээ орж ирээд, шууд л ор луугаа зүглэв. Ядарсан байх л даа. Орой болсон болохоор аль хэдийн гэрийнхэн нь амарсан байлаа. Хөнжилдөө шургаад цаанаасаа л жаргалтай нь аргагүй инээнэ.
Сүнмигийн талаас
Эййегүүүү, миний сайхан ор! Чи минь үнэхээр шилдэг нь шүү. Одоо л амрах шиг л боллоо. Хөөрхөн шүү гэсээр хөнжилдөө улам наалдана.
"Байзаарай, ахыг дээ ёстой нэг! Яахаараа намайг И Минхёнд сайн гэж боддог байна аа? очиж очиж Марк шүү!"
"Яахав ээ!, би бэлтгэгдэгч байхдаа сайнаар ч зогсохгүй бүр хайртай байсан. Бараг тэрнийг харж, хажууд нь бага ч болов ойртохын тулд л шалгаруулалтанд орж, дэбют хийсэн. Харин тэр надад хөгийн зан гаргасан!
Ээйшшш! Ахаас болж сайхан байсан сэтгэл зүрх минь бүр авах юмгүй болчихлоо байна! Хог гэж. "Flashback
2020 Оны 5 сар
Хэжин: Хөөе, Сүнми сонбэ гараад ирсээн. Гялзаачдэээ!!!!! Хүүеэ машиндаа суулаа шдээ!
Сүнми: Өхххх яаанаа за одоо яг боллоо. Амыг нь боочихлоо. За болчихлоо. Гэсээр гартаа их чамин зангидсан боодолтой дунд зэргийн хайрцаг барин явсаар эсэмийн үүдэн дээрээс машиндаа суухаар гарч буй эрэгтэй рүү очив.Сүнми: Сонбэ, хүлээгээч!?
Марк: Эргэж харан, Өө Сүнми яасан?
Сүнми: Танд үүнийг өгөх гэсэн юм. Гээд хайрцагтайгаа урагш барив.
Марк: Миний төрсөн өдөр болоогүй шдээ. Юу юм?
Сүнми: Танд зориулж бэлдсэн юм. Өөрийнхөө гараар хийсэн юм.
Марк: Байз, яагаад бэлэг өгөөд байгаагаа хэлдээ?
Сүнми: Хэлсэн шдээ, би танд сайн! Тийм болохоор л...
Марк: Сүнми одоо хэлчихэе! Өмнө хүнээр дамжуулж өгдөг байсан зүйлүүдийг чинь би авдаг байсан. Бүр фэнүүдийн явуулсан бэлгийг ч авдаггүй мөртлөө шүү дээ. Чамайг өгч байгаа болохоор гээд
Сүнми: Тэгвэл одоо энийг авчих л даа.
Марк: Битгий яриа тасал! Сонсооч, энэ юу байх нь хамаагүй, би авахгүй. Дээрээс нь чи залхахгүй байгаа юм уу? Чи намайг чиний өгсөн бэлгүүдийг чинь нүдэн дээр чинь авчихаад дараа нь хаа нэг газрын хогийн саванд хийчихдэг гэвэл итгэх үү?
Сүнми: Та юу яриад.
Марк: Тиймээ. Би чамаас авсан бүгдийг хаядаг. Надад тэр их өгсөн зүйлээс чинь одоо нэг нь ч байхгүй. Бүгд хаа хамаагүй газрын хогийн саванд бий. Аан тийм, уржигдар өгсөн ээжийн чинь хийсэн гээд өгсөн талх байна аа? Тэр одоо ажилчид цэвэрлчихээгүй л бол энд 4 давхрын зүүн талын хогийн саванд байгаа. Чи очоод үзээрэй л дээ. Тиймээс наад бэлэг чинь их чухал харагдаж байна, би авчихбал бас л хогийн саванд орно. Чи ингээсэй гэж хүсэхгүй биздээ? Одоо боль.
Сүнми: За яахав, тэгдэг юм байж. Тэгвэл энийг танд хийсэн болохоор хаях эсэх чинь надад хамаагүй, аваад хаяна уу? байна уу? өөрөө мэд! харин надад намайг хэн гэж боддог оо? таны хувьд хэн болохыг л хэлээд өгчих?