СҮНМИГИЙН ТАЛААС
Дандаа л жижиг юм болов уу үгүй юу шууд л -Та хоёр ... л гэх юм.
Хэжин: Заза бид нарыг уучлаарай. Одоо хэдүүлээ амрах уу?
Жэвон: Онни, уучлаарай . Ахиад ийм хачин зүйл ярихгүй ээ
Инжон: Эйййее гэхдээ харахад л тодорхой зүйл болохоор би лав уучлалт гуйхгүй ээ.
Би: Амарцгаая.
Өглөө эрт босон өөрийгөө бэлдлээ. Учир нь өнөөдөр эрт зураг авалттай учраас.
Утас дуугаран ах залгаж байлаа.
Би: аан за ахаа. Сайхан амарснуу?
Ах: Тиймээ. Чи сайхан амарсан биздээ?
Би: Тиймээ.
Ах: Сүнми яаа нэг зүйл байна.
Би: Юу тэрэв?
Ах: ах нь чамайг очиж авч чадахгүйнэ ээ.
Би: Юу? тэгээд яах юм?
Ах: Үнэндээ ерөнхий даргын шийд л дээ. Уг нь би сая гэрээсээ чам руу гарч байсан юм л даа.
Тэгсэн чинь гэнэт ерөнхий дарга залгаад машин аваад явчихлаа.
Би: Юу вэ?? тэгээд та бид хоёрыг яаа гэж байгаа юм бол?
Ах: харин намайг шууд зураг авалтын талбайд аваад ирчихлээ.
Би: Тэгвэл би?
Ах: Чамайг Минхёнтой цуг ир гэсэн.
Би: Юуууу??? Юу вэ???
Ах: Чамайг Минхёны машинтай цуг ир гэсэн. Адилхан газар луу явах болохоор.
Би: Би тэгээд яаж хэлэх юм? та өөрө хэлсэн юм уу?
Ах: Чамайг хэлчихсээн. Удахгүй Минхён эсвэл менежер нь очих байх. Бэлэн байгаа биз дээ?
Би: Тиймээ гээд байж байтал ард хүн хоолой засав.
Утсаа таслалгүй эргээд хартал тэр аль хэдийн ирчихсэн байв.
Марк: Сайхан амарсан уу?
Би: Ахаа, дахиад яръя. гээд утсаа тасаллаа.
Би: Тиймээ сайхан амарсан уу?
Марк: Тиймээ. Явах уу?
Би: А...аан за. Цүнхээ аваадхая.
Марк: Тэгдээ. гадаа хүлээж байя.
Цүнхээ хайж олоод араас нь гарлаа. Тэр машиндаа суулгүй гадна нь зогсож байв.