Зохиолчийн талаас
Дуёон явхад Сүнми санаа алдан үлдлээ. Анхны кино нь, дээрээс нь Марктай хамтарч тоглох учраас их айж байлаа. Удалгүй дотогш орон байр байдлыг ажвал хүмүүс хоорондоо ярилцаж, хундага юм ууцгааж байв. Мэдээж томчууд нь. Олны дундаас Маркыг хайтал танхимын баруун булангийн хананд байх зургийг ажингаа гартаа барьсан зүйлийг ууж байв.
Сүнми очих эсэхтээ эргэлзсээр зогсож байснаа шийдэв бололтой урт амисгаа аван гараа зүрхэн дээрээ тависаар түүний зүг алхана.Сүнмигийн талаас:
Алхаж байхдаа зүрх минь яаж зохилж байгааг мэдрэх бүрт зогсчихмоор санагдсан ч яагаад ч юм алхсаар түүний ард очлоо. Ойрттол тэрний ууж байсан зүйл нь дууссаныг хараад ойролцоох ширээн дээрээс хоёр хундага жүүс авснаа нэгийг нь болин оронд нь орилуун дарс аваад очлоо.
Хоолойгоо засаад "Энэ юуны тухай зураг юм?"" Гэж асуулаа.
Тэр эргэж харалгүй толгойгоо бага зэрэг хажуу тийш болгон харснаа "Энэ үү? энэ бол хуурамч хайрын тухай харуулсан зураг" гэж хэлээд санаа алдав.
Надад их эвгүй санагдсан ч инээгээд "Та хуурамч хайртай учраа юу? " гээд юм бодолгүй асуучхав.