Алтан жим

344 8 0
                                    

Исмихан Женнет хоёр Михримах хатны ѳргѳѳнѳѳс гараад явж байтал ѳѳдѳѳс нь хаан ирэх нь тэр.
АНХААР СУЛТАН АХМЕД ХААН ХАЗРЕТЛЕРРИ гээд л бүгд толгой бѳхийх нь үнэхээр сүр жавхлантай харагдана.
Хаан явж байснаа Исмиханыг хараад гэнэт зогслоо. Исмиханыг хацрыг илээд яваад ѳгѳв.
Женнет авхай Исмихан луу жогтой харцаар хараад:
- Хаан чамайг таалж байна, аягуу бол алтан жимээр алхах нь дээ гэж хэлтэл Исмихан:
- Алтан жим гэнээ...
Женнет авхай:
- Алтан жим гэдэг бол татваруудын эзэнт хаан дээр очих зам, тэр зам бол эрх мэдэл, сүр жавхлан, эд хѳрѳнгийн үүд ч гэж нэрлдэг, хэрвээ болгоомжтой байхгүй бол уначиж ч мэднэ хэмээн хэлхэд Исмихан бодлогширов.
Ахмед хаан Валиде хатны ѳргѳѳ рүү ороод гарыг нь үнсээд:
- Валиде сая таны ѳргѳѳны гадаа Женнет авхайтай зогсож байсан авхай хэн бэ гэхэд Михримах хатан:
- Тэр бүсгүйг Испаниас чамд зориулж авчирсан, 17 настай нэрийг нь Викториа гэдэг, харин Беяхан хатан  Исмихан гэж нэрлсэн гэхэд Ахмед:
- Тэхээр Исмихан байхнээ, Валиде ѳнѳѳдѳр миний ѳргѳѳ рүү явуулж болох уу? гэж асуухад Михримах хатан баярлаж:
- Тэгэлгүй яахав миний арслан, ѳдий олон жил нэг ч авхай алтан жимээр алхсангүй, миний арслан сайн байна хэмээн инээмсгэлэв.
Орой боллоо. Исмихан Гаремд Турк хэлээ давтаад сууж байтал Гаремын ахлах Эстер Халфа "наашир" гэж чимээгүйхэн дуудлаа.
Эстер авхай Исмиханд гоёмсог урт цагаан даашинз ѳмсүүлээд, жижиг оврийн титэм зүүлгээд алтан жимээр дагуулан явлаа.
Хааны ѳргѳѳны үүдэнд очтол нэгэн сайхан залуу зогсож байв. Тэр залуу бол Үндсэн ѳргѳѳны хамгаалагч Челеби хэмээх 27 настай залуу байсан юм.
Исмихан Челебид шууд л дурлав
Челеби:
- "Хаантаан" хэмээн дуудахад цаанаас нь "оруул" хэмээн хаан хэлэв.
Исмихан Ахмедыг ёрѳѳсѳѳ тоосонгүй. Яагаад гэвэл Исмихан Челебиг бодоод ухаан санаа нь тѳвлѳрж ѳгѳхгүй байлаа.
Нэг л мэдэхэд ѳглѳѳ болсон байлаа.
Исмихан Ахмед хааны дэргэд хааны ѳргѳѳнд хэвтэж байв.
Исмихан бушуухан босоод ѳргѳѳнѳѳс гараад Челебиг хараад, удаан харж зогсож байснаа Гарем луу яваад ѳгѳв.
Челеби гайхсан харцаар Исмиханы араас харав.
Исмихан Гаремын үүдээр орж ирэхэд бусад авхай нар атаархсан харцаар хараад хоорондоо шивнэлдэцгээв.

Испани бүсгүйгээс Османы захирагч хатан болсон түүхWhere stories live. Discover now