Османы эзэнт гүрэн 1705 он. Тухайн үеийн Османы Султан Ахмед III хааны хаанчлалын 3 дахь жил.
Хаан ёрдѳѳ 19 настай, харин түүний эх Валиде Михримах хатан 32 настай, түүний охин Беяхан Хатан 15 настай. Османы эзэнт гүрнийг залуу удирдагчид удирддаг байжээ.
Ахмед хаан 16 настай байхдаа Гюлшах хэмээх авхайгаас нэгэн ханхүүтэй болсон боловч хүү нь 4 сарын дараа ѳвчний улмаас ѳѳд болсон.
Түүнээс хойш Ахмед хаан нэг ч татварыг ѳргѳѳндѳѳ дуудаагүй байна.
Түүний эх Валиде Михримах хатан хүүдээ онцгой, татвар олж ѳгѳхѳѳр алс холын нутгууд руу цэргээ илгээж байлаа.
Тун удалгүй түүний цэргүүд Испаны хаант улсаас нэгэн бүсгүйг олжээ. Тэр бүсгүй гол живих шахам байснийг цэргүүд олжээ.
Түүний нэрийг Викториа Морено гэдэг. Түүний аав Испаны нийслэл Мадрид хотын захирагч. Бүсгүй 17 настай идэр залуухан.
Бүсгүйг олсон гэдгийг цэргүүд Валиде хатанд мэдэгттэл Валиде хатан хагартлаа баярлаж "Ѳмнѳ нь Гаремд Испани бүсгүй ирж байсангүй, энэ бол түүхэн үйл явдал хэмээн баярлан, бүсгүйг хурдан авчирхийг тушаалаа.
Ийнхүү Мадрид хотын захирагчийн охин Викториа хэмээх Испани бүсгүй Османы эзэнт гүрнийг зорьжээ.