Ийнхүү хаан ширээний тѳлѳѳх тэмцэл эхлэв.
Валиде Михримах хатан болон Хасеки Исмихан хатдын дунд ширүүн тулаан ѳрнѳх нь дамжиггүй боллоо. Харин хэн ялах бол?Хаан аллахын ѳмнѳ очоод 3 цаг боллоо. Харин дараагийн хааныг тодруулаагүй л байлаа. Ѳглѳѳ болход ёрдѳѳ 4 цаг үлдсэн тэрнээс ѳмнѳ хэн энэ аугаа гүрний захирагч болхыг шийднэ.
Исмихан Михримах хатнаас урьтаж ямар нэгэн зүйл хийхийг хүссэн боловч толгойд нь юу ч орж ирсэнгүй.
Харин Женнет авхай нэгэн санаа олжээ. Эхлээд Михримах хатныг хѳнѳѳнѳ, яагаад гэвэл Беяхан хатан бидний талд байна. Хэрвээ Михримах хатан үхвэл Чихангирийг сэнтийд залах хүн байхгүй хэмээжээ.
Гэхдээ Чихангир дѳнгѳж 2 настай, Мехмед Баязид хоёр 1 настай. Ийм балчир хүмүүс хаан ширээнд суух боломжтой гэж үү? гэж Женнет авхай санаа алдан хэлнэ.
Ийнхүү ярилцаж байх мѳчид Яничарууд бослого гаргахаар тѳлѳвлѳж байжээ. Яагаад гэвэл Османы их гүрэн уналтанд орж, мужууд салан тусгаарлах бослого үе үе гарч, эдийн засаг хямарч, ард иргэд ѳлсѳж үхэж байгаатай холбоотой. Үүнд Михримах хатан буруутай гэж Яничарууд үзэж байгаа.
Үүнийг мэдсэн Женнет авхай бослого гарах мѳчийг ашиглан
Михримах хатныг алах тѳлѳвлѳгѳѳ боловсруулж эхлэв.Исмихан ѳргѳѳндѳѳ дэмий бодлогширон сууж байхад Женнет авхай аль хэдийн бүгдийг тѳлѳвлсѳн байлаа.
Ѳглѳѳ болход 3 цаг дутуу байв. Яничарууд ордныг чиглэн ирж байгааг харсан Михримах хатны бие нь хүйт даагаад, ухаан алдах шахав.
Цэргүүд ордны гадаах ханыг нэвтлэн ордны хаалганы ѳмнѳ ирээд:
- Бид Валиде хатныг шаардаж байна! Михримах гараад ир хэмээн орлилдоход Шударга ёсны цамхаг дээр зогсож байсан Валиде Михримах хатны зүрх нь зогсож амиа алдав.Үүнийг сонссон Исмихан ихэд баярлаж Ханхүү Мехмедыг сэнтийд залахаар бэлдэж яничаруудыг тараав. Яничарууд болон Сибахууд ханхүү Чихангир гэдэг хүн тѳрсныг мэдээгүй учраас бослого гаргахгүйг Исмихан хэнээс ч илүүтэй мэдэж байлаа. Харин ихэр Шехзаде тѳрсѳнийг хүн болгон мэдэж байгаа учраас ихрүүдын том ах нь болох 1 настай Мехмедыг сэнтийд залахаар бэлдлээ.
Ѳглѳѳ болж нар ч мандав, Сибахууд болон Яничарууд ордны гадаа шинэ хаанийгаа угтаж авхаар бэлдэж байв.
Харин Шехзадегийн оронд Исмихан гарж ирэх нь тэр.
Исмихан:
- Ѳнѳѳдрѳѳс эхлэн Агуу Османы эзэнт гүрний захирагч бол Султан Мехмед хаан болсон хэмээн чангаар хэлхэд Яничарууд:
- Валиде Исмихан хатан мандтугай хэмээн ухайлан орилход Исмиханы дотор гал дүрэлзэн асавИсмихан хаант улсын түр захирагчаар томилогдож, хааны тамгийг гартаа оруулав. Ингээд 25 настай Испани гаралтай бүсгүй Османы эзэнт гүрний түр захирагчаар томилогдов.
Үүнээс 3 хоногийн дараа Женнет Исмихан хоёр музейгээр зугаалж байв.
Исмихан музейн үзвэрүүдыг нэг нэгээр нь харж байв. Гэтэл нэгэн үзэсгэлэнтэй хатны хѳрѳг ѳѳдѳѳс нь мэлтэлзэнэ.
Исмихан:
- Женнет энэ хэн бэ? гэж асуухад
Женнет:
- Энэ хатныг Алагдсан эх гэж нэрлэдэг жинхэнэ нэр нь Кѳсем Хатан гэж хариулахад Исмихан:
- Яагаад ингэж нэрлсэн юм гэж асуухад Женнет:
- Яагаад гэвэл Кѳсем хатан ѳѳрийн ач хүү Мехмедыг сэнтийд залах гэж байгаад ѳѳрийн бэр Турхан хатанд алагдан амиа алдсан учраас тэгж нэрлсэн хэмээн хариулав.Үүнээс хойш Исмихан Кѳсем хатных шиг хувь тавилангаас эмээдэг болов.