Тэмцэл

229 6 0
                                    

Мерзиф паша бол Талийгаач Михримах хатны үнэн ч туслах байсан. Гэвч Мехмед хаан Мерзифт итгэл хүлээлгэн 3 жилийн ѳмнѳ Ёрѳнхий түшмэлээр томилсон.
Үүнд Исмихан хатан их уурласан боловч яаж ч чадаагүй.

Ийнхүү Мерзиф паша болон Исмихан хатан нарыг тэмцэл эхлэв.

1736 оны 7 сар.
Исмихан хатан ѳѳрийн үнэн ч туслах болох Мелеки авхайтай Истанбулын их сургуулийн барилгатай танилцахаар явлаа.
Харин энэ үед Мерзиф паша нууц хуралдаан зарлаж,  Исмихан хатныг алах хуйвилдааныг эхлүүлэв.

Хамгийн сонин нь тэр хуралдаанд Исмиханы бага хүү Мехмед хааны ихэр Ханхүү Баязид оролцов.

Үүнийг мэдсэн Зеянип хатан Баязидийг Валидедээ мэдэгдэлгүй ѳѳрѳѳ зохицуулхаар шийдэв.

Исмихан хатан Истанбулын их сургуулын үүдэнд ирээд зогсож байтал хаа нэгтэйгээс сум харвах нь тэр.

Исмихан нэр суманд оногдож гэнэ.
Мерзиф паша үүнийг мэдмэгцээ Исмиханыг үхсэн гэж бодоод Мехмед хаанд айлтгатал хаан ихэд уй гашууд автав.

Исмиханыг эмчил хэмээн 300 оточ дэлхийн ѳнцѳг булан бүрээс дуудсан нь үнэхээрийн гайхалтай.
Энэ нь Мехмед Валидедээ ямар их хайртайг илтгэнэ.

1736 оны 8сар.
Исмихан ухаан орсон боловч бүрэн эдгээгүй байлаа.
Харин үүнийг далимдуулж Мерзиф паша тѳрийн хэргийг ганцаараа явуулж, томилгоо хийсээр байлаа.
Хамгийн түрүүнд Шех уль Ислам Мухти ноёныг огцруулав. Яагаад гэвэл Мухти ноён Женнет авхайн нѳхѳр юм.
Үүний дараа Анатолийн захирагч Мустафаг огцруулав. Яагаад гэвэл Мустафа паша Зеянип хатны нѳхѳр юм.
Нэгэн ѳдѳр Исмихан хатан хѳл дээрээ босож тѳрийн жолоог ахин атгахаар хуралдааны ѳрѳѳны зүг явлаа.
Исмихан хуралдааны ѳрѳѳ рүү ортол Мерзиф хааны суудал дээр сууж байв.
Исмихан Мерзифийг нэг сайн чангхан алгадаж аваад:
- Энэ суудал бол Османы эзэнт гүрний аугаа захирагч, Осман угсааны хүний суудаг суудал гэтэл энэ дээр чам шиг муу боол сууна гэнээ хэмээн хашгирхад паша нар бүгд бүлхи залгисан юм шиг дуугүй болж доошоо харна.
Исмихан Мерзифийг хонголд хорь гэж хэлхэд Мехмед хааны орж ирээд:
- Тайван бай Валиде би сууж болно гэсэн юм, би Мерзифт их итгэдэг, та ч мѳн тэгвэл зохино хэмээн хэлхэд Исмихан хүүдээ ихэд гомджээ.

Үүнээс хойш Исмихан нууцаар улсаа удирдахаар шийдэж Хюррем,   Нурбану, Сафие, Кѳсем, Турхан хатдын адил ѳѳрийн гэсэн хүмүүстэй болж нууц хуралдаан явуулж эхлэв энэ хуралдаанд Мехмедын Хасеки болох Айше хатан, Зеянип хатан нар оролцож байлаа.

Айше хатан бол Исмиханы хамгийн хайртай авхай байлаа.
Яагаад гэвэл 1724 онд гарсан ордны халдлагийн үеэр Исмиханыг ѳѳрийн мэргэн ухаанаар аварч байсан учраас Исмихан Айшед их хайртай байв. Айше ч мѳн Исмиханд хайртай.

Исмихан хатан анхны нууц  хуралдааныг зарлав.

Нууц хуралдааны сэдэв бол Мерзиф  паша г цаазлах байсан юм. Хуралдаанд нийт 13 паша байсан, харин нэг нь урвагч байсан юм.

Мехмед хаан Исмиханыг нууц хуралдаан зарлан, Мерзиф паша г цаазлах тухай ярилцсаныг мэдчихсэн байв.

Исмихан яах учраа олохгүй ѳргѳѳндѳѳ дэмий л сууна. Харин Мехмед хаан Валидегээ хуучин ордон луу цѳлѳхѳѳр шийдсэн байв.

Исмихан ѳрѳѳндѳѳ сууж байтал харуул:
- Хатантаан хаан таныг хуучин ордон луу цѳлсѳн байна хэмээн айтгахад Исмиханы дотор хүйт даан, зүрх нь хүчтэй цохилож эхлэв.
Исмихан Кѳсем хатных шиг хувь тавилангаас ихэд айдаг байв.
Гэхдээ түүнд яг л Кѳсем хатных шиг үйл явдал тохиолдож байв.

Исмихан хуучин ордон луу үг дуугүй явав.

Зеянип хатан Валидегээ авчруулах гэж Мехмедыг их ятгадаг байсан боловч Мерзиф паша хор найруулдаг байлаа.

1736 оны 11 сар.
Исмихан хуучин ордонд 3 сарийг үдлээ. Энэ хугацаанд Зеянип болон Айше хатад хааныг их ятгадаг байсан боловч мѳн л Мерзиф паша ятгалгыг нь мохоодог байв.

Нэг нартай ѳдѳр Мехмед хаан Валидегээ хуучин ордноос дуудав...

Испани бүсгүйгээс Османы захирагч хатан болсон түүхWhere stories live. Discover now