Викториа Женнет авхай хоёр ийнхүү ярилцав:
- Та яаж Испани хэл мэддэг юм бэ, Испани хүн юм уу гэж Викториа асуув.
Женнет авхай:
- Манай ах Испанид худалдагдаад буцаж ирсэн. Ах минь надад Испани хэл зааж ѳгсѳн хэмээн хариулав.
Тэр хоёр ийнхүү ярилцаж байтал сүйх тэрэг зогсох нь тэр.
Женнет авхай Викториаг буулгатал Үүдэнд нь байсан цэргүүд Улаан даавуу барин Викториаг халхалав. Энэ нь хааны авхайг ѳѳр эрчүүдээс халхалж байгаа хэрэг.
Женнет авхай Викториаг хѳтлѳн явсаар нэгэн том хаалганы үүдэнд ирэх нь тэр. Үүдэнд нь мѳн л цэргүүд манана.
Хаалга онгойтол дотор нь мѳн л цэрэг.
Викториа гайхан:
- Энэ юун газар вэ? Цэргийн хуаран юм уу хэмээн асуултал Женнет авхай:
- Үгүйдээ энэ бол Османы эзэнт гүрний хааны ордон хэмээн товчхоон хариулаад ѳѳр юу ч дугарсангүй.
Женнет авхай Викториаг нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйн ѳмнѳ авчирх нь тэр. Тэр бүсгүй бол Ахмед хааны дүү Беяхан хатан юм.
Беяхан хатан Викториаг хараад:
- Их үзэсгэлэнтэй юмаа хэмээн ялдамаар инээмсгэлэв.
- Энэ авхайг усанд оруулаад даашинз оёуулж ѳгѳѳд Гаремд аваач гэж Беяхан хатан хэлэв.
- Ѳѳ байзаарай нэр ѳгье гээд Викториаг харан зогссоноо:
- "Исмихан" хэмээн хэлэв.
- Одооноос чиний нэр Исмихан хэмээн хэлээд яваад ѳгѳв.
Викториа:
- Саяны хүүхэн хэн бэ?
- Юу юу яриад байсан бэ? гэж хэлэв.
Женнет авхай:
Энэ бол Эзэн хааны дүү Беяхан хатан, бас чамд Исмихан хэмээх нэр ѳгсѳн гэж хэлтэл Викториа ихэр татан уйлах нь тэр.