Зүрх сэтгэлд орших чи минь

212 14 1
                                    

Хайр. Энэ үг бол миний хувьд асар их үнэ цэнэтэй ч бид нар хог хаяж байгаатай адил ямар ч сэтгэл хөдлөлгүй энэ үгийг хэлдэг нь харамсах сэтгэл төрөм. Чиний байгаа байдал бүхний хайрыг татдаг ч тэд чамд хүрч чаддаггүй. Харин би л чамд хүрсэн цор ганц хүн.
Жиү эмнэлгийн хаалгыг татан, өглөөний зөөлөн салхийг мэдрэн алхлаа.
Дахин ийм амьдралаар амьдрахаас залсан юм.
Өнгөрсөнд
Жиүгийн хөрш гэрийнх нь хаалгыг хүчтэй хүчтэйгээр балбана. Тэдний гэрээс үргэлж л эмэгтэй хүүхдийн уйлах, орилох, юм нүдэх зэрэг чимээ гардаг ба цагдаа дуудахад ямар ч арга хэмжээ авч чадалгүй буцдаг. Тиймээс ч ийнхүү өөрийн биеэр орж яг юу болоод байгааг олохоор хаалгыг нь хүчтэй балбана. Гэнэт хүчтэйгээр хаалга нээгдэн Жиүгийн аав ууртай нь аргагүй гарч явлаа. Хөрш айлынх нь хүн аавыг нь дагах гэсэн ч хажуу айлынх нь хүүхэд гэртээ уйлан сууж байгаа болохоор яах ч аргагүй тэдний гэр лүү орлоо. Гэрт ороход энд тэнд маш их цус байх бөгөөд Жиү газарт нэг эмэгтэй хүүхдийн цогцсыг тэврэн сууна. Хөрш айлынх нь хүн маш их гайхаж, аль хэдийн өөд болсон охины цогцсыг Жиүгээс холдууллаа. Жиү өөрийг нь арай ч хэрэгтэн гэж бодохгүй байх гэсэн ч байдал түүний эсрэг байлаа. Жиү дүүгээ алсан хэмээн гүтгэгдэж, алсны дараа ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй учир түүнийг галзуугийн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Хэдий хөрш нь аавыг нь харсан ч хэнийг ч хараагүй гэж худал мэдүүлэг өгсөн юм.
Одоо үе
Жиү дахин ингэж галзуугийн эмнэлэгт хоригдохыг хүсээгүй учир асуудалд орохгүй байхыг чин сэтгэлээсээ хүснэ. Түүний эцэг хаана байгааг мэдэхгүй ч Жиүг харж хандах байх гэсэн найдлагыг тэр өөртөө үргэлж төрүүлнэ. Энэ бол хэзээ ч байж боломгүй ч Жиү өөртөө итгүүлсээр өдийг хүртэл амьд яваа. Одоо харин найдлага тасарсан. Дахиж тэр хүнийг бдож, тэр хүнийг ирэхийг хүлээхгүй.
Ойрхон байх нэг кафед цагийн ажил хийж, гайгүй мөнгө олоод түүгээрээ нэг байр хөлслөн суухаар шийдээд байгаа юм. Санасан зүйл нь яг л гарцаагүй бүтэв. Тэр одоо дахин тэр муухай үнэр ханхалсан газар байхгүй. Одоо сайхан ирээдүйг бүтээнэ. Гэхдээ тэр дахиад л зовно.......
Жиү "La seine" гэх кафед ажилд орсноос хойш түүний анхаарлыг нэг эрэгтэй маш ихээр татах болсон юм. Тэр эрэгтэй өндөр шулуун хамартай ба гүн бор нүдтэй залуу юм. Тэр кафед.орж ирэх болгондоо нэг дэвтэр, нэг үзэгтэй байдаг. Тэгээд американо аваад л нэг ширээнд суугаад, өнөөх зүйлээ л бичиж суудаг юм. Тэнд юу бичсэн гэдгийг Жиү мэдэхийг бүхий л эд эсээрээ хүснэ. Хэдий түүний нэрийг мэдэхгүй ч түүний харцнаас Жиү хайрыг мэдэрдэг. Эсвэл энэ зүгээр л түүний энгийн харц. Гэхдээ нэг л өөр....Жиү түүнийг өөрийн бүхий л сэтгэл зүрхнээсээ хайрлан, түүнийг үргэлж ширтдэг. Гэхдээ тэр анзаарч байгаагүй гэдэгт бат итгэлтэй байдаг. Харин өнөөдөр Жиү зориг гарган түүнтэй ярих гэж байгаа юм. Американогоо захиалаад суух гэхэд нь Жиү:
-Өршөөгөөрэй? Таны нэрийг мэдэж болох уу? Гэж асуухдаа дотроо "Дэмий л юм хийлээ дээ, Мин Жиү!" гэж өөрийгөө дотроосоо барьж иднэ. Харин тэр залуу тайван атлаа сэтгэл татам инээмсэглээд "Тэхён" гэв.
Чиний инээмсэглэл нэгэн хэвийн ч намайг өөрийн эрхгүй татсан. Чиний байгаа байдал надад маш их сонирхолтой байсан. Хэдэн мянган удаа чам руу хайрын харц илгээдгийг чи мэдэхгүй. Гэхдээ би чиний нэр,инээмсэглэлийг харсан учир чамайг зүрхэндээ үүрд хайрлах болно. Хэр удаан зовохоо мэдэхгүй ч чамайг хайрласандаа харамсахгүй.

Key [COMPLETED]Where stories live. Discover now