Гуниг зовлонд бүрхэгдсэн ч дахиж энэ мэдрэмжийг мэдэрч чадахгүй байх гэсэн бодол надад бий~
Тэхён өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байлаа. Тэр Жиүг хайрладаг байсан ч одоо сэтгэл зүрх нь ойлгомжгүй болсон. Хэтэрхий гунигтай, хэтэрхий тэнэг. Өөрийгөө удирдаж чадахгүй байгаа нь түүнийг шаналалд автуулна.
Бодсоны эцэст тэрээр Аиринтай уулзахаар явах гэж байлаа. Би хэдий хогийн амьтан шиг санагдаж болох ч хүн бүрт боломж олгох хэрэгтэй.Цэцгийн дэлгүүрт ороход тэр өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй байлаа. Магадгүй би сохор байж. ...
Аириний талаас*
Ахх. Тэхён намайг одоо ч үзэн яддаг болов уу? Сая таарахад нэг л сонин харагдсан. Би түүнийг олон удаа гомдоосон ч одоо л ухаарч байна. Тэр надад хайртай байсан. Намайг маш их тэвчиж байжээ?. Магадгүй би түүнийг өөртөө татаж чадах ч юм бил үү? Тэхён цэцгийн дэлгүүрт орж ирэхэд зүрх минь өөрийн эрхгүй л хурдан цохилно. Надаас уулзах эсэхийг асуух гэж их зовж байгаа бололтой. Түүний ичихийг хармаар байна:- Тэхёнаа~ Өнөөдөр хамт уулзаж болох уу? Тэхён:- Тэгэлгүй яахав. 7 гээд энд байж байя гэлээ.
Үнэхээр ичимхий юм гээч. Гэхдээ найз охинтой байвал яах уу? Тийм юм байхгүй байлгүй дээ. Над руу харж байгаа харц нь цаанаасаа л хайрын харц~Тэхёны талаас~
Аиринийг 7 гээд ирж авах болохоор гэртээ харьж хувцасаа солих хэрэгтэй. Өөө, би Жиүгийнхээс нүүгээгүй л байгаа шүү дээ. Очиход тэр байхгүй л байгаасай билээ. Бурхан минь.Гэрийн гадаа ирэхэд нар бууж байлаа. Түүнийг гэртээ ирээгүй байх гэж найдсаар орлоо. Хав харанхуй орчин намайг угтаж, өөдөөс эхүүн үнэр үнэртэнэ. Нэг тийм, олон хоног усанд ороогүй ч юм шиг, эсвэл цусных ч юм шиг..... Тэгээд хувцсаа аваад гэрээс гарах гэхэд жижиг өрөөнөөс нэг чимээ гарлаа. Сайн сонсогдохгүй байсан болохоор ойртож очиход "КИМ ТЭХЁННН!!!! НАМАЙГ ЧАМААС БОЛЖ ЯАЖ ЗОВЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ?! БИ ГЭРЭЭСЭЭ ГАРААГҮЙ. ЧАМАЙГ ИРЭХИЙГ МАШ ИХ ХҮЛЭЭСЭН. ХАЙР ГЭДЭГ ЗҮЙЛ ИЙМ ХУДАЛ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ?!!". Дотор хөндүүрлэж байна. Би түүнийг хайрлахаа больсон шүү дээ. Зүрхэн дэх түлхүүр минь өөр түлхүүр хүсэх болсон. Хуучин түлхүүрээ хаяад шинэ түлхүүр авахтай адилаар би Жиүг зүгээр л хаячихсан. Буруутайгаа мэдэж байгаа ч үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Хүн чанар гэгч зүйлээс болоод орхиод явж чадсангүй. Ядаж уучлалт гуйх хэрэгтэй гэж бодлоо. Өрөөний хаалгыг нээхэд энд тэндгүй хагарсан шил болон хатсан цус байлаа. Хамгийн аймшигтай нь Жиү орон дээр энд тэндээ цусанд будагдсан байлаа. Түүнийг хараад шууд л гүйж очлоо. Түргэн тусламж дуудаад ирэхийг нь хүлээж байхад тэр хагас хугас ухаантай байв. Над руу харснаа " Өөө, чи муу гоожуур. Чамаас болж би зүрхэндээ ч ачаалал дааж чадахгүй болсон гэж байна. Чамайг жинхэнэ эсэхийг мэдэхгүй ч би чамд одоо ч хайртай. Намайг байгаагаар минь хүлээж аваач?! Ямар буруутай гэж намайг үхэлд хүртэл хүргээд байгаа юм бээ чи? Нусны алчуур минь! Намайг сонс....Би өөрчлөгдөж чадна. Хэдий өөр хүнд зүрхээ өгсөн ч би тэр зүрхийг чинь буцааж авах гэж хичээх болно.". Аиринийг хайрласандаа харамсах ч шиг. Гэхдээ би Жиүгийн өмнө очоод "Намайг уучлаарай." гэсэн хоёрхон үг хэлэхээс татгалзсан. Үхэлд хүргэсэн атлаа одоо ингээд дахиад ийм байдалд хүрвэл яах уу? Гэж бодлоо.
Түргэний эмч нар түүнийг аваад явахад л болзоогоо саналаа. Цагаа харвал аль хэдийн 8 болчихож. Намайг хүлээсээр л байгаа байх даа......
Амьсгаа дарсаар товлосон газраа иртэл Аирин байхгүй байлаа. Найдсандаа харамсаж байна.
Аириний талаас*
Тэхён муу нохой. Яаж эмэгтэй хүнийг хүлээлгэж чадаж байнаа! Залгах ч үгүй. Намайг хайрладаг юм уу? Үгүй юм уу?! Өөр охидтой уулзаж байвал ч....!!!! Миний өмч болох хүн ингэж өөр хүмүүстэй заваарч болохгүй. Адгийн амьтан чинь. Хэн гэдэг өлөгчин нь миний Тэхёныг өмчлөх гээд байдаг байна аа! Маргааш ч чамайг мөрдөнө дөө!
Тэхён Аиринийг гомдоогүй гэж бодоод гэртээ харихаар шийдлээ. Жиү өвчтэй байгаа болохоор гэртээ ирэхгүй. Тэгээд жоохон ч болов шөл хийхээр шийдлээ. Амт багатай ч түүнд таалагдах байхаа. Давсанд дургүй, бүр идэж чаддаггүй онцгой хүн шүү? Шөлөө эмнэлэг дээр аваачиж өгье гэж бодлоо. Гэхдээ түүнд өөрт нь өгвөл намайг үзэн ядахаа болих ч юм уу? Тэгээд өрөө рүү нь ороход орон дээр сульдсан байдалтай байлаа. Хармагцаа баярласныг нь ч би анзаарсан юм. Шөлөө ширээн дээр тавихад тэр:-Баярлалаа гэж аяархан хэллээ. Хоолой нь сааралтсан сонсогдсон тул шөлийг нь халбагадаж өглөө. Удалгүй бид юу ч ярилгүй салах ёс хийцгээсэн юм. Түүнийг надтай ярих хүсэлгүй байгааг шууд л анзаарсан юм.
Жиүгийн талаас*
Тэхён надад шөл хийж өгсөн нь намайг маш их баярлуулсан ч хэлсэн үг нь л толгойд эргэлдэнэ. Түүнийг гарч явсны дараа нүдэнд нулимс хурлаа. Гомдолтой байна. Уучлалт гуйхыг нь ихэд хүлээсэн юмсан.Уйлсаар байгаад нэг л мэдэхэд унтаад өгсөн байлаа. Гар болон бугуй хэсгээр чимхэлт мэдрэгдэхэд нүдээ нээн харвал нэг танихгүй эмэгтэй зогсож байлаа. Над руу маш их уур уцаар тээсэн харцаар харахад нь:-Уучлаарай. Өөрөө хэн билээ? Гэхэд:-Чи муу хэн болчихоод манай Тэхёнтой зууралдаад байгаа юм?! Элдэв бусын бузар хүүхнүүдийг хайртай хүндээ хүргэмээргүй л байна шүү! Гэлээ. Би:-Өршөөгөөрэй? Тэхёны хэн нь болчихоод ийм итгэл төгс яринам?
:-Найз охин нь байна! Дахиж түүнд ойртвол сайнаа үзэхгүй л гэж мэдээрэй!
Би:- Тэхён яахлээрээ чамтай үерхдэг билээ? Уул шугамандаа бол миний найз залуу юмсан. Сая хүртэл надад шөл авч ирж өгсөн.
:-Тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй болохоороо чамайг өөрийг нь ашиглаж байгааг мэдээгүй тэгсэн юм. Худлаа сайн хүн байхаа боль! Гээд намайг үг хэлэхийн завдалгүй алгадчихлаа.
Өрөвдөлтэй юм гээч? Хайр гэдгийг өмчлөхийн нэр гэж боддог хүмүүс хоёр нүүртэй болж өссөнд нь өрөвдөж байна. Ийм хүмүүс эцэг эхийн хайрыг ч мэдэхгүй азгүй амьтад юм гээч. Тэд өрөвдөлтэй байгаа бол би гайхалтай байна. Яагаад гээч? Намайг хайрлаж байгаа бүхэн минь өвтгөж байна. Хүмүүс хайртай хүнээ л өвтгөдөг шүү дээ? Намайг өвтгөж байгаа бүхнийг хайрлахад л болно гэж итгэж байна.Eeey, yer n ene uguullegiig gunigtai bolgoh uu? Esvel goy tugsdug bolgoh esehee shiidej ydaj bnaa. Yaval ta nart sonirholtoi ve? Sanalaa huvaaltsatsgaay. Tegeed daraagaas n yg ter utgaar bichiy🖤🖤🖤
YOU ARE READING
Key [COMPLETED]
FanfictionБид хангалттай их зовсон. Эцэст нь чи эсвэл би...Хэн нь үлдэх бол? Эсвэл хамтдаа энэ хавцлаас үсрэх үү? 7 part, 7 reactions. Thank you guysss😊💜🔥❤️