Don't leave me

58 9 5
                                    

Чамайг гэх сэтгэлийг минь одоо ч мэдэрч чадахгүй байгаа байх даа чи. Бүхий л хайраа зориулъя гэж бодсон юмсан.

Би Тэхёнийг ашиглаж байгаа тэр эмэгтэй хараад дотор пал хийх шиг л болсон. Хайр гэж юу гэдгийг ч мэдэхгүй байж ингэнэ гэдэг арай л хэтэрсэн биш гэж үү? Тэр эмэгтэйд уур хүрч дуслаа шууд л салгачихаад ардаас нь дагалаа. Хэн нь хэн гэдгийг үзүүлэх хэрэгтэй бололтой.





Би хурдан хурдан алхсаар эмнэлгийн хаалгыг түлхэхэд өнөөх эмэгтэй газар цустайгаа холилдчихсон хэвтэж байлаа. Би ч сандран эргэн тойронд хүн байгаа эсэхийг харахад булангийн үзүүрт хар юүдэнтэй, бага зэрэг урт мөртэй хүн байлаа. Арагшаа харж явж байсан болохоор царай нь сайн харагдсангүй. Би хэрэгтэнг хөөх эсэхээ шийдэн зогстол хүмүүс гайхах чимээ гарч бодол минь замхрав. Тэд бүгд л намайг сэжиглэж байсан ч энэ хавьд гайгүй камертай болохоор би буруугүй гэж бодоод шууд л хүмүүсээс тусламж хүслээ. Зарим нэг нь хоорондоо шивнэлдэх бол зарим нэг нь цагдаа, түргэн тусламж дуудна.






Цаг чаг чаг дуугарч, эргэн тойрон хүмүүс уйлж, бас зарим нь хурдан хурдан өвчтөнүүдийг зөөнө. Би буруутай юм шиг санагдаад байх юм. Хэрэг хийсэн хүн нь шаналах ёстой атал би шаналаад байна. Энэ яг ямар мэдрэмж вэ? Хэлж боломгүй юм. Өндөр өсгийний чимээ гарахад нь л толгойгоо өргөн хэн гэдгийг нь харах гэж оролдлоо. Нүүрнийх нь будаг урсаж, уруулын будаг нь ялимгүй илүү гарсан 40 гаран насны эмэгтэй байлаа. Над руу муухай харснаа гэнэт л том алга нь миний нүүрэн дээр буучих нь тэр. Өнөөдөр нүүр алгаддаг өдөр юм уу? Яагаад миний танихгүй хүмүүс намайг алгадаад байгааг хэн нэгэн тайлбарлана уу?!! Чанга дуугаар ийнхүү орилоход минь дахиад алгадах гэхэд нь гарыг атгаад:-Хөөе. Өөрөө хэн болчихоод миний нүүрэнд савраа буулганам?! Би танд ямар гэм хийсэн юм бэ?!!! Гэхэд тэр эмэгтэй:- Чии!!! Чи миний охиныг алсан!! Хүмүүс чамайг харсан! Худлаа жүжиг тоглох хэрэггүй. Би мэдэж байна!
Хөөөх, хүмүүс ийм хулчгар байсан юм гэж үү?
Би энэ бүх зүйлээс үнэхээр л залхаж байлаа. Энэ хүн одоо хэн болчихоод гээд тэр эмэгтэй цохих гэхэд цагдаа орж ирлээ. Намайг дагуулан цагдаагийн газар руу явуулахад нь би чимээгүй л явлаа. Одоо бол юу ч болсон яахав.


-Эцсийн удаа хэлье хатагтай, энэ хүн буруугүй! Цагдаа намайг буруугүй гэдгийг тэр эгчид хэлэх гэж их л хичээнэ. Нүдээ эргэлдүүлээд тэндээс гарах гэхэд өнөөх эмэгтэй намайг зогсоогоод:-Хэрвээ чи миний охиныг алсан байх юм бол би чамайг үнс болгоно шүү гэхэд нь би ёжтой инээгээд:-Харж л байя, зуун нэгэн гөлгийн авгай минь! Гээд явлаа.
Би мэднээээ. Би бол хулчгар ч юм шиг, bitch ч юм шиг ааштай. Бүр үнэхэээр ойлгомжгүй. Гэхдээ тэр занд минь тохируулж чаддаг нэг л хүн байсан ч тэр намайг орхиод явсан.
         Тэхёны талаас*
Би тэр өдөр маш ихийг бодсон. Би зүгээр л алга болчихвол тэд надгүйгээр сайхан амьдарна гэдгийг би ойлгосон. Намайг гэх бүхнийг би өөрөө л хөөсөн шүү дээ. Тэгсэн атлаа эргээд авч чадна гэж боджээ...      Энэ бүхэн хэтэрхий хурдан болж өнгөрч байна. Би хэнийг хайрлахаа мэдэхгүй байна!


Key [COMPLETED]Where stories live. Discover now