Тэр өдрөөс хойш чамайг харахыг хүсэх минь яг л зуныг хүлээх сурагчид шиг. Зун болоход хүүхдүүд хүссэнээрээ гадаа тоглож болдогтой адил би ч гэсэн чамтай уулзаж, харц салгалгүй харахыг хүсдэг. Чи өдөр бүр ирдэг ч би чиний нүд рүү ч харж чаддаггүй. Өрөвдөлтэй бас гаслантай.
Тог тог....түүний гутлын чимээ...
Жиннн....хаалга нээгдлээ..... Тэр намайг өөртөө үнэхээр татаж байна...
"Уучлаарай?"Бурхан миний юу хүсч байгааг мэдэж байна......
Тэхён над руу зөөлөн инээмсэглээд"Сайн уу? Хоёулаа танилцах хэрэгтэй байх. Өмнө нь тийм ч сайн ярилцаж чадаагүй шүү дээ~". Би энэ үгийг маш ихээр хүссэн. Дотроо яг л зуу зуун удаа буудуулсан мэт болж байна. Энэ бол мэдэрч болох мэдрэмжүүдээс хамгийн сайхан нь байх.
Би хацраа улайсныг мэдээд нүүрээ нуух гэж оролдоход тэр гарыг минь аваад"Эгдүүтэй юм аа~" гээд буулгав. Хамаг эд эс минь сэргэж, толгойд минь тэр л бодогдоно. "Жиү гэдэг. Танилцсандаа таатай байна". Түүний харц маш олон зүйлийг илэрхийлнэ. Би амьдарч байх хугацаандаа ийм сайхан нүд харж байгаагүй. Гэхдээ тэр сая намайг эгдүүтэй гэсэн үү?? Би буруу сонссон юм болов уу??. Бодолдоо дарагдах шахам байхад Тэхён над руу ойртон,"Чамайг дургүйцэхгүй бол болзоонд явж болох уу? Шууд хэлж болох эсэхийг мэдэхгүй ч чи миний анхаарлыг маш их татаж байна"гэхэд нь би гайхлаа. Ийм зүйлийг шууд хэлнэ гэдэг маш их зориг шүү~. "Тэгье". Тэхён хэсэг бодол боллоо...тэгснээ"Заа, тэгвэл өнөөдөр 8 цагт гэрийн чинь гадаа байж байя". Хөөөх, тэр манай гэрийг мэдэх бил үү?. Тэхён:"Өө, уучлаарай. Чамд аймар сонсогдож магадгүй ч би чамайг дагасан юм л даа. Би гаж донтон биш шүү, чамд татагдсандаа л дагасан юм". Би ч давхар шоконд орчихлоо шүү~~. "Заа, тэгвэл 8 гээд уулзацгаая" гээд ичингүйрэн зогсож байсан газраасаа үсрэх нь холгүй гүйлээ. Тэр миний ардаас нэрийг минь дуудсан ч би сонсоогүй царайлан гүйлээ. Гэртээ ирээд хамаг хурдаараа өрөөндөө ороод хувцаснуудаа хайж эхлэв. Надад яагаад олигтой хувцас байдаггүйг гайхаад барахгүй нь. Эхлээд усанд орчихоод сонгох хэрэгтэй. Тэгвэл цаг хэмнэнэ. Усанд орж байхдаа үсээ аймшигтай чанга дарж угаалаа. Хаг байвал тэгээд л дуусаа. Уснаас гарч ирээд юу өмсөхөө бодож байтал гэнэт цаг хэд болж байгааг харахад 7:20 болж байлаа. Өө бурхан минь, яаж амжнаа!! Гайгүй харагдсан подволк болон ягаандуу өнгийн юпка өмслөө. Одоо нэг зүйл дутуу. Тэр бол мэдээж нүүр. Нүүрээ хөнгөхөн будаад цаг хартал 7:55 болж байлаа. Ээ, одоо хурдхан шиг хувцсаа өмсөхгүй бол баларлаа!!!! Намхан өсгийтэй гутлаа өмсөөд гэрээсээ гарлаа. Гэрээсээ гарахад Тэхён машиныхаа өмнө зогсож байлаа. Тэр сул улаан цамц болон хар өмд өмссөн ч царайлаг хэвээр байлаа. Над шиг нүүрэн дээрээ нүүр зурж хөөрхөн болдоггүй нь атаархмаар. Тэхён намайг хараад" Чамайг эгдүүтэй гэж хэлсэндээ хэзээ ч харамсахгүй бололтой." гээд намайг машиндаа суулгалаа. Түүний гарыг харахад, ахх~~ тэр судас нь товойж гарч ирж байгаа нь үнэхээр халуухан~. Тэхён бид 2 явсаар парк дээр хүрч ирлээ. Тэнд маш олон охид Тэхёныг хараад орилдох бол зарим нь намайг муулна. Муулж байгаа нь надад маш хүнд туслаа. "Хэдий тийм ч хөөрхөн биш ч гайгүй аашаараа л өдий зэрэгтэй яваа харагдаж байна" гэх мэт зүйлс сонсогдоход би тэвчээр алдан эргээд гүйчихлээ. Нүднээс нулимс зогсолтгүй урсана. Яагаад намайг тэгж их муулна вэ? Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ.
Тэхён Жиүг хайгаад олсонгүй. Хайр татам тэр охиныг муулсан хүмүүсийг алчихмаар байсан ч хамгийн гол зүйл бол Жиүг л олох байлаа. Тэр хайсаар майхны урд суун уйлах Жиүг оллоо. Ямар хэцүү байгаа бол доо. Түүн дээр очих уу? Байх уу? Гэдэгт эргэлзлээ. Тэгээд түүн дээр очлоо. Жиү уйлж байхдаа бүүр ч эгдүүтэй юм. Түүний нүд бага зэрэг улайсан ч энэ нь харин ч үзэсгэлэнтэй байлаа. Түүнийг тэврээд
"Зүгээр дээ. Би чамайг тэд нараас болж уйлахыг харж чадахгүй нь. Чиний нулимс миний хувьд маш үнэ цэнэтэй. Бас чамаас нэг зүйлийг асуух гэсэн юм?"......
Жиү Тэхёнд тэврүлэн чангаас чанга цурхиран уйлна. Магадгүй хайр дүүрэн тэврэлтэд уярсан байх. Тэгээд Тэхёныг юу хэлэхийг нь хүлээхэд тэр" Надтай үерхээч?" гээд Жиү рүү эгц харлаа. Жиүгийн дотор байсан бүхий л уйтгар гуниг ариллаа. Энэ бүх зүйл яг л ид шид мэт байсан юм. Яг л шархалсан байсан зүрх сэтгэлийг сэргээх мэт~
YOU ARE READING
Key [COMPLETED]
FanficБид хангалттай их зовсон. Эцэст нь чи эсвэл би...Хэн нь үлдэх бол? Эсвэл хамтдаа энэ хавцлаас үсрэх үү? 7 part, 7 reactions. Thank you guysss😊💜🔥❤️