5

49 7 6
                                    

Өглөө сэрэхэд тэр намайг ширтэж байлаа. Би үнэхээр их ичлээ. Өглөө сэрэхдээ хөөрхөн харагдана гэдэг миний талаас бол бүтэшгүй зүйл. Санаа зовон хөнжлөөрөө өөрийгөө хучих гэж оролдсон ч тэр "Зүгээрдээ, хөөрхөн байна" гэснээр би бууж өгсөн юм. Хамт хэвтэхдээ миний анзаарсан зүйл гэвэл түүний нүд болон ягаарсан уруул. Үе үе уруулаа хазлан над руу ширтэх нь цаанаасаа л ичмээр...

Тэхёны үс бага зэрэг сэгсийсэн ч царайлаг хэвээрээ л байна. Өндөр шулуун хамар нь уулыг санагдуулна. Хэдий хүний хамар уултай ямар ч хамааралгүй хэдий ч надад л тэгж харагдсан юм. Харц, мэдрэмжээ бүхий зүйлээрээ илэрхийлж буй түүнд би уусах нь холгүй байлаа...

Тэхёны зөөлөн гар бэлхүүсээр минь тэвэрч, шанаа нь миний хүзүүн дээр байрлана. Амьсгал нь тайван байх ба гадаанаас салхи орж ирэн түүний дотор байгаа хүнийг гижигдэх мэт Тэхён шанаагаа үе үе огцом мөртлөө зөөлөн хөдөлгөнө..

Бид хоёр хэвтсээр байгаад бүүр өлссөн байлаа. Тэгээд би босч өндөг, талх шарахаар боллоо. Намайг өглөөний цай хийх зуур тэр зүгээр л миний үйлдэл бүрийг анхааралтай харна. Анзаарч амжаагүй байхад минь тэр өндгөн дээр давс хийчихлээ. Би давсанд дургүй шүү дээ.. Дайн эхлүүлмээр байгаа юм биз дээ? Гэж бодоод түүний хацрыг чимхлээ. Тэхён: "ёооооеоо, өвдөж байна ш дээ, Жиү~шши"
-"Хөөе, эрх жаал минь. Хэн чамайг өндгөн дээр давс хий гэсэн юм?!"
-"Уучлаарай даа...одоо больё, тэгэх үү?..."

Эгдүүтэй гэдэг нь...Би түүний хацарнаас чимхэхээ болин бид өглөөний цайгаа уухаар ширээнд суулаа. Олон зүйл ярьж, нэгнийгээ шоолсоор өдрийг өнгөрүүллээ. Энэ бүхэн дахин давтагдашгүй байлаа....





Тэхёны талаас*
Өнөөдөр Жиүд 99 сарнай авч өгөхөөр цэцгийн дэлгүүр лүү орлоо. Хэдий улаан сарнай үзэсгэлэнтэй ч, шар цэцэгс хайрыг бэлгэддэг гэдгийг хэзээ ч билээ сонссон юм. Тэгээд шар өнгийн нэгэн төрлийн цэцгээс 99 ширхгийг аваад кассан дээр очтол, миний хуучин найз бүсгүй болох Айрин байлаа. Тэр намайг хайрлах эрхгүй хүн байсан юм. Боломжоо алдчихсан нэгэн. Тэр намайг хараад маш их гайхсан бололтой хэсэг түгдчинэ.

Хэдий урт хугацаа өнгөрсөн ч тэр огтхон ч өөрчлөгдөөгүй байна.

Сайн уу?
Тэр инээмсэглэж байна. Миний боломжуудыг үл ойшоосон тэр одоо ч надад сэтгэлтэй хэвээрээ гэж үү?

Сайн.....нийт **** болсон байна, үйлчлүүлэгчээ.

Эвгүй юм. Надад хамааралгүй болсон энэ охин дахиад л анхаарлыг минь татаж байх чинь...

За. Баярлалаа....

Магадгүй би түүнийг огтхон ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй байх. Хэдий би түүнд боломжуудыг олгодог ч түүнд буруу байгаагүй бололтой... 

Буцаад гэрт ирэхэд Жиү өөдөөс инээсээр хаалга тайллаа. Хачирхалтай нь надад хайр мэдрэгдсэнгүй. Түүнээс авдаг байсан мэдрэмж маань алга болчихлоо...Хэдий өмнө нь Жиүд ухаангүй хайртай байсан бол одоо үнэхээр хайр алга. Миний сэтгэл их хувирамтгай юм гээч??..

     Жиүгийн талаас*
Тэхёнийг орж ирэхэд нь маш их баярлалаа. Түүний гарт байх цэцэгс  намайг баярлуулсан ч хүйтэн хөндий байдлаар орж ирэх нь нэг л сэтгэлд сэвтэй...

Тэр орж ирснээсээ хойш өрөөнөөсөө цухуйсангүй. Уул нь ийм хүн биш юм сан. Хммм... Юу болсон юм бол?


Хоолоо хийчихээд Тэхёныг дуудахад тэр над руу ширүүн харчхаад гал тогоо руу явлаа. Түүнд юу тохиолдсоныг үнэхээр ойлгохгүй нь. Бурхан минь...

Хоолоо идчихээд тэр буцаад л өрөөндөө орчихлоо. Зүв зүгээр байсан хүн яагаа вээ??

Өрөөнд нь ороод ардаас нь тэврэх гэхэд болиулаад байх юм. Би:
Ким Тэхён! Яагаав надтай хүйтэн хөндий байдлаар харьцаад байгаа юм бэ? Тэхён: ...
Би: Хэл л дээ! Хамтдаа юу болохгүй байгааг олцгооё. Тийм болохоор одоо надад тайлагнаадах!
Тэхён: ЖИҮ! БИ....Ч..чамд... Ха...хайртай...б...б..байхаа..больчихсон...

Юу?..... Би итгэхгүй байна. Худлаа гэж хэлээч?...

Тэхён: Уучлаарай. Гэхдээ миний чамайг гэх хайр хэдийн хөрчихөж....

Зүрхээр хатгуулж эхлэхэд тэр намайг орхиод явлаа. Өөр илүү дутуу үг огтхон ч хэлэлгүйгээр...Яагаад? НАМАЙГ ЯАГААД ӨВТГӨӨД БАЙГАА ЮМ БЭЭ? КИМ ТЭХЁН!!!!
Бүхий л зүйлээ зориулж байхад яагаад? Намайг ингээд л хөсөр хаях байсан хэрэг үү?. Гомдож байна. Чамаас болоод энэ зүрх хоосорчихлоо. Дууссан лаатай адил болчихлоо. Дахиж асахгүй болчихлоо. Зуны уйтгартай өдөр шиг болчихлоо. Хэсэг дулаахан байсан ч удалгүй усаар цутгах тэр өдөр шиг болчихлоо. Дахиж чамайг харахгүй байх гэдэг надад үнэхээр хэцүү. Чиний төлөө л цохилж байсан зүрх минь зогсчихлоо.

Key [COMPLETED]Where stories live. Discover now