Аз жаргал бэлэглэгч түлхүүр

76 10 1
                                    

Тэхён бид 2 үерхээд 20 цаг болж байна. Тэр надад "Хоёулаа үерхэе" гэх энэ богинохон өгүүлбэрийг хэлэхдээ сэтгэл хөдлөл дүүрэн байсан нь одоо ч нүдэнд харагдахуйц. Гэртээ ирээд утсаа цэнэглэчхээд, усанд ороор явлаа. Тэгээд буцаж ирээд утсаа инстаграм хаяг дээр минь нэг хүн дагаж эхэлсэн байна. Зураг нь нэг л танил биш. Тэгтэл Тэхён хамт нэг тийшээ явъя гэлээ.

Би зөвшөөрсөн хариуг явуулчхаад хар подволк, жинсэн юпка өмслөө. Тэр намайг 13 цагт ирж авах учир тэрнээс өмнө өөрийгөө бэлдсэндээ бага зэрэг харамсах шиг~Т.Т
       Тэхены хоолой надад далайг санагдуулдаг. Таашгүй, гүн, бас нууцлаг. Би түүнийг төсөөлөх дуртай. Над руу хараад инээх нь яг л аз жаргалын далайд хөвүүлнэ. Би түүний бүх зүйлд дурласан. Харах тусам хайр хүрэх энэ залуу намайг аз жаргалтай болгож байна. Магадгүй түүний гараас хөтөлбөл тэнгэр атаархах байх. Тэхён бол миний хувьд тэнгэрээс бэлэглэсэн аз жаргал.
       13 цаг болж байхад Тэхён ирлээ. Тэр энгийн малгайтай цамц өмссөн нь улам л хүүхэд шиг харагдуулна. Би бараг жаахан хүүхэдтэй хамт явж байгаа мэт санагдсан гээч. Тэгээд бид 2 хамт нэг газар луу явж байлаа. Яах гэж байгааг нь мэдэхгүй дагасаар "Асрамжийн газар" гэсэн бичигтэй бор байрны урд ирэхэд тэр: -Гайхаж байна уу? Надад итгээрэй. Өнөөдөр чи бид 2 хамтдаа өнгөрөөх сайхан дурсамжийн эхлэлийг тавих болно. Орцгооё~ гэлээ. Би эргэн тойрныг ажиглан явахад Тэхён миний гараас чанга атгасан нь яг л хэзээ ч явуулахгүй мэт. Бид 2 "17" гэсэн дугаартай өрөөнд ороход өлгийтэй жаахан хүүхдүүд чимээгүйхэн унтана. Амьдралдаа ийм хөөрхөн зүйл үзээгүй болохоор би маш их хайр хүрж, тэр хүүхдүүдэд хүрч, хацрыг нь үнсмээр байлаа. Тэхён-Хөөрхөн байна уу? Тэд яг чам шиг эгдүүтэй байна. Хэнийг тэвэрмээр байна?? Гэж надаас асуулаа. Би харж байгаад хар үстэй, өлгий нь цав цагаан, олон удаа уйлсан уу гэлтэй хүүхдийг тэвэрмээр санагдав. Тэгээд Тэхёнд хэлэхэд тэр над руу итгэж ядсан харцаар хараад-"Хөөх, чи үнэхээр сайхан сэтгэлтэй бололтой. Энэ хүүхэд эхийнхээ сүүг ч амсаж үзээгүй. Тэгсээр байгаад ингээд нүд нь улайчихсан. Бусад хүн жонгүгийг хараад ааш муутай гэж боддог ч тэр хамгийн эгдүүтэй бас хамгийн булцгар нь. Чамд эхийн сэтгэл байх шиг байна" гэж хэллээ. Би жонгүг гэх энэ хүүхдийг тэврэхэд уйлна байх гэж бодсон ч миний энгэрт улам наалдан, тухтай унтах нь эгдүү хүргэм. Тэхён бид 2 Жонгүгтэй бүхэл өдрийг хамт өнгөрөөлөө. Бид 3 яг л гэр бүл шиг байсныг би нуухгүй ээ. Тэхёны зөөлөн ааш зан цаанаа л нэг сэтгэл татам. Би түүнийг  хэрхэн Жонгүгтэй тоглохыг хараад инээмсэглэлээ. Тэгсээр орой болсон тул бид 2 явах гэхэд Жонгүг уйлсаар үлдлээ. Би түүнийг орхиж явахыг үнэхээр хүсээгүй. Тэгээд эцсийн удаа Жонгүгийг үнсээд маргааш ирнэ хэмээн жижигхэн хуруунд нь амлалт өглөө. Гэхдээ 6 сартай хүүхэд ойлгоно гэдэг юу л бол. Тэхён бид 2 гэр лүүгээ автобусаар явахаар боллоо. Хайр хаана өрнөдөг гээч? Автобусанд шүү дээ~~
      Тэхён үе үе над руу харж инээнэ. Тэгэхэд нь би хацрыг нь чимхэхэд ёолох нь лнэхээр эгдүүтэй. Гэр лүүгээ ородоо би орцонд түүний зургийг дарах гэсэн ч бүтэлгүйтэв. Тэхён тэгэхэд миний утсыг аваад шууд л өөрийнхөө зургийг дараад өглөө..
     

Ийм хүнийг хайрлахгүй байна гэдэг юу л бол

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ийм хүнийг хайрлахгүй байна гэдэг юу л бол. Тэгэн тэгсээр арайхийн гэр гэртээ орцгоолоо. Түүнд би бүхий л зүрх сэтгэлээ өгсөн байлаа. Тэр бол миний аз жаргал бэлэглэгч түлхүүр. Тэр байхгүй бол би хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй. Учир нь цоожийг түлхүүр л нээдэг.

Key [COMPLETED]Where stories live. Discover now