Тэхён надад бүхий л сэтгэлээ зориулдаг. Би түүнд өдөр бүр дурлаж байлаа. Бид хамтдаа бороонд норж, нэгнийхээ айдаст автсан царайг шоолж, нэгнийгээ халуун дулаанаар тэвэрдэг. Өнөөдөр ямар гайхалтай үйл явдал тохиолдох бол? Тэр дахиад л намайг гайхшруулах болов уу?...Би өглөө босоод шууд л утсаа харлаа. Ямар нэгэн дуудлага, мэссэж ирээгүйд нь гайхаад барахгүй нь. Тэхён хэдий өнөөдөр зав багатай гэсэн ч түүнд бага зэрэг гомдлоо. Үргэлж санаа тавина гэдэг бас л хортой юм гээч? Тэгээд өглөөний цайгаа уучихаад номын сан руу явахаар шийдлээ. Нүүрээ хөнгөхөн будаад, гадагш гарлаа. Өнөөдөр дулаахан, нартай өдөр байна. Тэгээд зам зууртаа үзэсгэлэнтэй цэцэгсийг харлаа. Эдгээр цэцэгс үнэхээр хүн бүрийн анхаарлыг татаж байна. Энэ өдөр миний мэдэх хамгийн гоё өдөр бололтой. Гэхдээ....булангийн цаана миний харахыг хэзээ ч хүсэж байгаагүй зүйл угтсан юм. Тэхён миний насны ойролцоо нэг охиныг тэвэрч байлаа. Би элдэв тэнэг бодол гэж өөртөө итгүүлж байтал тэд наашаа ирж байлаа. Би ч санамсаргүй харсан зүйлээ худлаа гэдэгт итгэсээр буцаад гүйчихлээ. Тэхён намайг хайрладаг. Тэр намайг хуурахгүй. Би түүнд итгэж байна. Тэр зүгээр л хамаатных нь дүү байх. Магадгүй би түүнийг буруугаар ойлговол салалт гэгч аймшигтай зүйл намайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна..
Би номын сангаас гараад гэр лүүгээ харилаа. Эцэг эхээсээ тусдаа амьдрахаар нэг л хоосон мэт. Гэхдээ Тэхёнтай хамт амьдрах тухай бодож байгаа л даа. Тэр намайг хэн хүнээс илүү ойлгодог. Тэр надад маш их хайртай. Би түүнийг хэзээ ч хуурахгүй🖤🖤
Тэхёны талаас
Жиүг хуурах талаар би үнэхээр бодож үзээгүй. Тэр надад маш их хайртай. Би ч гэсэн түүнд маш их хайртай. Өнөөдөр Жиү рүү мэссэж бичиж чадсангүй. Ажил гэж үнэхээр хэцүү юм аа!! Хайртай хүндээ ч цаг зав гаргаж чадахгүй юм......Өнөөдөр ажлаа эрт дуусгачхаад явж байтал нэг охин уйлж байлаа. Харвал Жиүтэй ойролцоо насных юм. Яагаад уйлж байгаа юм бол? Ийм сайхан өдөр ийм хөөрхөн охин яагаад уйлж байдаг билээ? Гэж бодоод түүн дээр очлоо. Чимээгүйхэн уйлах тэр охин намайг анзаараагүй бололтой. Би түүнийг хэрхэн тайвшруулахаа мэдэлгүй:-Уучлаарай, чамд ямар нэгэн зүйл тохиолдоо юу? Гэж асуулаа. Тэр охин над руу харснаа:-Надад хэцүү байна😭, хэн ч намайг яаж зовж шаналж байгааг мэдэхгүй байж зоргоороо чалчиж, намайг муулж байна. Амжилт гаргах болгонд минь над руу үнэхээр муухай харж, ээж аав маань ч миний амжилтыг ихээр хүлээж авахаа больсон. Тэгээд өнөөдөр зүв зүгээр байж байтал нэг охин над руу ус цацсанаа "Чи өөрийгөө тийм лаг гэж бодоо юу?!" гэж хэлээд яваад өгсөн. Надад туслаач дээ??.. Тэр охин ийн хэлэхэд би түүнийг маш их өрөвдлөө. Тэгээд сэтгэл санааг нь сэргээх гэж тэвэрлээ. Тэр хэсэг уйлж байснаа болилоо. Би түүнд хэрэг гарвал хэлээрэй гээд орхин явлаа. Жиү байсан бол яах байсан бол? Тэр ч бас өнөөдөр надад гомдсон болов уу? Гэж бодлоо. Хайр хүргэм түүний инээмсэглэл. Би түүнийг өдөр бүр боддог. Тэр надаас тийм ч их зүйл хүсдэггүй. Бусад охид шиг үнэтэй бэлэг хүсдэггүй. Тэр тиймэрхүү зүйлд үнэхээр дургүй. Сэтгэл шингэсэн зүйл л тэрэнд таалагддаг. Тэр сэтгэл шингэсэн цаас ч байсан авах тийм л хонгорхон охин. Би түүнд бүх зүйлээ зориулна. Өнөөдөр түүнтэй ерөөсөө холбогдож чадсангүй. Яаж байгаа бол?? Тэгвэл түүнд цаасаар гоё зүйлс хийж өгвөл намайг уучлах байх...😇💛
Жиүгийн талаас
Тэхён өнөөдөр манайд ирнэ. Би түүнд хамт амьдрах тухайгаа хэлэх тухай бодож байна. Тэхён хөгжилтэй болохоор өдөржин утсаа шагайх шаардлагагүй. Тэр л надад жаргалтай энергүүдийг өгдөг. Би түүнийг ирэхийг хүлээн буйдан дээрээ сууна. Хаалга тогших чимээ гарахад нь очиж харвал Тэхён биш танихгүй хүн байлаа. Тэр залуу илгээмж өгчихөөд яваад өглөө. Би илгээмжийг нээж үзвэл Тэхёны зураг байлаа. Гэхдээ тэр ганцаараа биш байлаа. Нэг охинтой.....Би дахиад л итгэхийг хүссэнгүй. Энэ бүхэн зүгээр л худал гэдгийг миний дотоод зөн совин мэдэж байлаа.. Түүнд итгэсээр байгаа нь огтхон ч алдаа биш...!Хаалга дуугарахад би тэр зургуудыг нууж амжлаа. Тэхён мааш олон цаас барьсан байлаа. Би маш их гайхан"Тэхёнаа~ эд нараар яах гэж байгаа юм бэ?"
-Хоёулаа өнөөдөр хамт цагийг өнгөрөөе. Би чамд зориулж цаасан урлал хийе гэж бодсон ч амжсангүй. Хамт хийцгээе.
-Би ч бас чамд нэг зүйл хэлмээр байна...
-юу юм??
-Хоёулаа хамт амьдрах уу?....
-"..."
-Энэ хэтэрхий хурдан болж байгаа ч би чамд итгэж байнаа. Би чамд хангалттай итгэж чадахаар болсон. Тийм болохоор хамт амьдармаар байна...
-Тэгье.
-Зөвшөөрч байгаа юм уу?😍
-Тиймээ гээд тэр намайг тэвэрлээ. Үнэхээр дулаахан тэврэлт.....
Бусад хүн биднийг салгах гэж оролдох ч энэ бол байж боломгүй зүйл. Нэгнийгээ гэсэн сэтгэл минь бүхий л зүйлээс хүчтэй. Би түүнд итгэсээр л байх болно. Нэгнийгээ буруугаар ойлгохын оронд сайнаар бодвол хамаагүй дээр. Ямар ч салалт, ямар ч уйлах дүр зураг, ямар ч нулимсгүй байх нь болох ёстой зүйл биш ч, би хичээх болно.
YOU ARE READING
Key [COMPLETED]
FanfictionБид хангалттай их зовсон. Эцэст нь чи эсвэл би...Хэн нь үлдэх бол? Эсвэл хамтдаа энэ хавцлаас үсрэх үү? 7 part, 7 reactions. Thank you guysss😊💜🔥❤️