5. Энэ чинь өгчихлөө.

2K 232 12
                                    

Хансул: "Hey bro! За бие хаа нь зүгээр үү?"

Вонү: "Өдөржин 4 хананы голд гөлийгөөд хэвтэж л байна"

Вонүг эмнэлэгээс гарахаас нь өмнө нэг эргээд очъё гэж бодоод ирсэн чинь нөгөөх чинь хөлийнхөө ясыг айхтар хугалснаас болоод хөлөө дүүжилчихсэн хэвтэж байлаа.

Вонү: "Жиү хаачсан юм?"

Би: "Дэлгүүр аймар их хүнтэй, цаадах чинь хүмүүс дунд харагдахгүй байсан болохоор тэнд нь үлдээчихсэн"

Вонү: "Айн?"

Мингюү: "Харин тийм ээ, би ч олоогүй"

Вонү: "Та нар жижигхэн хүмүүсээ харин ч сайн харах хэрэгтэй шдээ!"

Би: "Бид нар ямар хүүхэд асрагч уу?"

Өө тэгээд охидууд нь бүгдээрээ намхан юм чинь яалтай билээ. Гэхдээ яах вэ, би чинь ч бас намханууд дундаа өндөр нь юм шүү. За Жиү бол мэдэхгүй ээ, яаж яваад Вонүтай үерхсэн юм. Жижигхэн юм байгаа байхгүй нь мэдэгдэхгүй.

Вонү: "Та нар явж хүүхэд олж ирээч ээ!"

Жихүн: "За удахгүй ороод ирнэ шдээ. Өдий 18 хүрсэн хүн чинь тэр дэлгүүрээс нэг биеэ аваад гарчих байлгүй"

Вонү: "Бие нь 10 настай хүүхдийнх шиг юм чинь яах юм?"

Жихүн: "Тэгвэл би яаж мэдэх юм?"

Тэднийг хэрэлдэж байхад тэр цонхны тавцан дээрх нэг цэцэг их хөөрхөн харагдаад байхаар нь очиж үзлээ. Ягаан өнгөтэй, хэдэн навчис дунд ганцаараа байв.

Вонү: "Наадах чинь ганцхан дэлбээлдэг юм гэсэн. Салгалаж байгаад битгий тасдаад хаячихаарай"

Би: "Хнн! Гахай чинь"

Биднийг юм ярин нилээн удаан суусан ч Жиү орж ирсэнгүй. Энэ чинь одоо явж байгаад нүх сүв рүү уначихаагүй байгаа даа? Жижигхэн нүх байсан ч унаад өгнө шүү, цаадах чинь. Вонүгийн царай бүр санаа зовсон шинжтэй болоод байхаар нь би Мингюүтэй хамт Жиүг олж ирэхээр нөгөө дэлгүүр рүүгээ явлаа.

Яг дэлгүүрийн үүдэнд ирсэн чинь Жиү нэг тортой юм барьчихсан амьсгаадаад гарч ирж байв.

Тэгснээ бид хоёрыг олж харан наашаа аймар хурдан алхаж ирээд: "Тэнэгүүд чинь хүн хаяад явчихдаа яадаг юм? Та нарыг хайж энэ дэлгүүрийг тэнэг болтлоо тойрлоо шд!" гэв.

Жижигхэн юм байж хаанаасаа ийм их уур хилэн гардаг байна аа? Зүгээр утас руу залгаад асуучихна биз.

Мингюү бид хоёр нэг уучлалт гуйж аргадсан болоод Мингюү тортой юмыг нь барин, бид буцан явлаа. Эмнэлэг дээр иртэл Вонү хүүхдээ харчихаад эрхлүүлж барин, аргадаад, нөгөөх нь хошуу амаа унжуулчихаад хажууд нь суугаад л байв. За Жон Вонү чи ийм хүн байгаагүй дээ, хайр ч хүнийг их өөрчлөх юм даа.

Ma BoyWhere stories live. Discover now