7. Яаж амьдрах юм?

1.6K 199 6
                                    

Хөнжил доогуур салхи сийгээд байгаа бололтой даараад байв. Гадаа унтчихсан юм уу, хаашаа юм? Хажууд нэг дулаахан юм байгаад л байна даа уг нь. Нөгөө юмандаа улам наалдаж хэвтээд, яагаад даараад байгаагаа бодлоо. Ядаж байхад тархи толгой задрах нь.

Өчигдөр ер нь яалаа? Уусан, дээшээ гарсан, унасан, дахиад дээшээ гарсан, тэгээд дахиад унасан билүү?

: "Хайртаа?"

Нэг нойрмог хоолой хажууд сонсогдохоор нь Мингюү л байна гэж бодов. Нөгөө дулаахан юм нь ч гэсэн Мингюү л биз. Нүдээ зөөлөн нээсэн чинь...өө за!

Өөдөөс бов бор өнгөтэй нүцгэн цээж угтаж авдаг байна шд. Доош нь гүйлгээд хартал хөнжлөөр хучсан хэсэг хүртлээ нүцгэн байх нь тэр. Тэгээд дээшээ харсан чинь, Мингюү?

Нүцгэн?

Би: "Хөөе, хайртаа?"

Мингюү: "Мм?"

Би: "Чи яагаад хувцасаа тайлчихсан юм?"

Мингюү: "Тайлаагүй дээ"

Би: "Чи нүцгэн байна шд"

Тэр нүдээ нээж нэг харснаа хацар нь сонин улайж ирээд: "Тэгвэл чи бас яагаад хувцасаа тайлчихсан юм?" гэв.

Би: "Тайлаагүй дээ"

Өөрийгөө хартал би бас нүцгэн хэвтэж байх нь тэр.

Мингюүгийн тэврээс шууд гараад хөнжлөөр энгэрээ хааж түүн рүү нэг харлаа. Тэгээд хөнжлөө сөхөөд хартал...өө за! Өө за за!

Мингюү: "Яасан? Ямар байна?"

Би: "Юу ямар байна гэж?"

Мингюү: "Наад хөнжил доторх чинь?"

Би: "Нү.нүцгэн л байна"

Юу гээд тэнэгтээд байгаа юм бэ? Юу болчихов оо? Бид хоёр яагаад нүцгэн байгаа юм? Бүр болоочгүй нэг орон дотор.

Арай...?

За арай ч дээ...?

Жинхэнээсээ тэгчихээгүй биз дээ...?

Мингюү: "Хоёулаа арай-"

Би түүний амыг дараад: "Чимээгүй. Юу ч битгий хэл!"

Мингюү толгой дохихоор нь бид хоёр бие биенийхээ нүд рүү ширтээд л суугаад байлаа.

За байж бай. Арай жоохон эрүүл ухаанаар бодож үзье. Бид тийм зүйл хийсэн байлаа ч албаар биш. Гэхдээ санаандгүй ч бас биш юм байна. Ууснаас л болсон. Бүр нэг ухаантайдаа ч тийм зүйл хийчихээгүй шүү дээ. Ер нь хийсэн эсэх нь ч баттай биш байна.

Ma BoyWhere stories live. Discover now