15. Мэдсэн дээ.

1.3K 174 1
                                    

Би: "Та нар чинь яачихаад байгаа юм бэ?"

Сүёон: "За Ча Жүёон! Яг үнэнээ хэлээрэй"

Би: "Юун үнэн?"

Жиү Сүёоны чихэнд ойртон: "Шууд асууж болох юм уу? Жирэмсэн хүмүүс чинь их эмзэг байдаг гээ биз дээ?"

Сүёон: "Тэнэгтээд байгаач!"

Тэд нар мэдчихсэн юм шиг байна. Одоо яана аа? Яаж мэдсэн юм бол? Учиргүй том гэдэстэй болчихоогүй л байна даа.

Жиү Сүёон хоёр намайг охидын ариун цэврийн өрөөнд чирж оруулаад бүр нэг дээрэлхэх гээд байгаа юм шиг буланд шахаад зогссон юм.

Сүёон: "Чи...жирэмсэн болчихсон юм уу?"

Би шүлсээ залгиад: "Үгүй! Юу гэж дээ?"

Сүёон: "Одоо угаасаа нуугаад хэрэггүй, Хансулынд байхад л мэдсэн шүү. Мингюү аав нь биз дээ?"

Би: "За тийм ээ, тийм. Ер нь тэгээд Мингюү л аав нь байхгүй өөр хэн байх юм? Жихүн үү?"

Сүёон: "Тэнэгт! Тэр чинь ирээдүйд миний хүүхдийг хийдэг юм байгаа биз дээ?"

Би: "Хнн! Тэгээд яах гээд байгаа юм? Жирэмсэн, тэгээд юу гэж? Хоёр сар гарантай, тэгээд яах юм та нар? Яах юм бэ, хөөе?"

Жиү: "З.за яах ч гээгүй ээ, аниа. Зүгээр асуусан юм. Ингэхэд жирэмсний хордлого чинь дуусчихсан юм уу?"

Би: "Дуусч байгаа. Ер нь их эрт эхэлсэн"

Жиү: "Даанч таргалаад, том хөхтэй болоод байсан юм! Жирэмсэн байж л дээ"

Би: "Тэгээд яах гээд байгаа юм? Жирэмсэн болоо л биз. Юу нь буруу байна"

Сүёон: "За, тайван тайван. Наадах чинь уйллаа. Буруу юм байхгүй ээ, миний андаа. Гэхдээ...арай жоохон эрт үү, үгүй юу?"

Би: "Тэр үед чинь эрт оройг нь ч бодох завгүй байсан юм за!"

Жиү: "За за, ямартай ч хүүхдүүд ингээд эрт амьдралаа бодчихдог юм байна. Вон Ү-тай нэг юм бодъё доо"

Сүёон: "Тэнэгтээч чи"

Жиү: "Яадаг юм? Угаасаа Вон Ү-гийн хүүхдийг төрүүлнэ за!"

Сүёон: "Эрт байгаа биз дээ! Одоо энэ хоёр угаасаа аймар эрт аав ээж болно хөөе. Муусайн балайнууд"

Би: "ЧИ МУУ ЕР НЬ ЯАХ ГЭЭД БАЙНА АА! ЖИРЭМСЭН ХҮНИЙ ХАЖУУД ЮУ ЮУ ГЭНЭ ЭЭ? ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЦУС ҮЗНЭ ШҮҮ АЙН!"

Жиү: "Би хэлсэн шд. Одоо наадах чинь бид хоёрыг зодно. Би лав явлаа" гээд цаашаа явахад нь Сүёон ч өөдөөс худлаа инээж байгаад араас нь гүйв.

Ma BoyWhere stories live. Discover now