9. Тэнэг эцэг ээ!

1.5K 183 10
                                    

Юу вэ? Би насанд хүрээгүй шдээ. Хүрсэн л дээ. Гэхдээ жирэмсэн болох насанд хүрээгүй шдээ!

Гэрийхэнд юу гэж хэлнэ ээ! Ээж ч намайг алах байх даа. Аав ээж хоёр намайг их орой төрүүлсэн учраас охин нь ийм эрт жирэмсэн болсныг сонсвол намайг бараг гэрээс хөөх байх даа. Цаазын ял сонсож байгаа юм шиг санагдаад байна аа. Одоо яах вэ?

Би: "Эмч ээ, та баталгаатай болгоод өгөөч"

: "Тест хийлгүүлж үзэх үү?"

Би: "Юу?"

: "Тест хийж үзээд жирэмсэн эсэхийг чинь л тогтоочихъё"

Би: "А.аан за"

За нэг мөсөн баталгаажуулж аваад айх эсэхээ шийдсэн нь дээр байх.

Тэгээд тэр нэг юмыг нь хийлгээд Мингюүтэй хамт хариуг нь хүлээж суулаа. Гэхдээ Мингюүд жирэмсний тест гэж бол хэлээгүй л дээ. Хариу нь гарах үед би Мингюү хажууд хамт орно гээд шалаад байхаар нь ганц загнаж суулгаад эмчийн өрөө рүү явав.

: "Баяр хүргэе. За бараг л 3 долоо хоногтой жирэмсэн байна"

Би: "Ээж ээ!"

: "Үгүй ээ одоо баяр хүргэх нь ч хаашаа юм. Чи дөнгөж ахлах сургуулийн сурагч шиг л харагдаад байна даа?"

Би толгойтой үсээ зулгаан: "Ахлах сургуулийн сурагч юм чинь тэгж л харагдана шдээ!"

: "Чи тэгээд баярлахгүй байгаа юм уу?"

Би: "Энэ хүүхэд чинь миний амьдралын үхэх сэхэхийг шийдэх гээд байна. Ядаж байхад гэрийхэнд яаж хэлнэ ээ"

Би өөрөө их сул нулимстай болохоор юу юугүй уйлчих гээд нулимс цийлэгнээд байв. Тэгсэн нөгөө эмч чинь миний мөрөн дээр гараа тавиад өөдөөс нэг их хөөрхөн инээмсэглэв. Гэхдээ энэ эмчтэй өдөр бүр уулзана гэвэл жирэмсэн болсондоо баяртай байна шүү.

: "За яахав дээ, жоохон эрт л биз. Би ч гэсэн чиний л насан дээр аав болсон"

Би: "Юу?"

Чааваас даа, мөн таарч дээ.

: "Би одоо 26 настай, охин маань 8 настай. Гэхдээ надад бол үнэхээр алдаад байх зүйл байгаагүй. Харин ч сайхан эхнэртэй, хөөрхөн охинтой их дажгүй л амьдарч байна. Тэгээд ч эртхэн амьдралаа зохиовол амар байдаг юм дөө"

Өө бүр нэг хөгшин улсууд шиг сайхан ярьж байна аа. 18 насандаа хүүхэд чавхдаж хаячихаад тэрүүгээрээ бахархаад байгаа юм уу хаашаа юм.

Би: "Гэхдээ л би хэзээ ч ийм эрт амьдрал зохионо гэж бодож байгаагүй болохоор одоо аймар шоконд орчихоод байна"

Ma BoyWhere stories live. Discover now