18. Хамт даваад гарна.

1.3K 174 6
                                    

Хоёр өдрийн дараа Мингюү бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж хуулийн дагуу эхнэр нөхөр, хуулийн хариуцлага хүлээсэн эцэг эх болон залуу гэр бүл болсон юм. Аан бас Ча Жүёон, Ким Жүёон болсон доо.

Бид хоёр гэрлэлтээ батлуулчихаад Мингюүгийн гэрт идэх юм авч очин, буйдан дээр чипс задлан идэнгээ кино эхлүүлэв.

Мингюү гэдэс илж байснаа: "Хүн гэхдээ сонин юм тэ?" гэв.

Би: "Яаж байна?"

Мингюү: "Ингээд ийм жижигхэн гэдсэн дотроос гарч ирээд хэдэн жилийн дараа буцаад орох боломжгүй болтлоо том биетэй болоод л. Хэрвээ болно гэвэл би ээжийнхээ гэдсэнд орж үзмээр байна аа!"

Энэ дэнхийсэн хар юм буцаад гэдсэндээ орлоо юу? Гэдэс нь битгий хэл ээжийнхээ биеэс ч том биетэй болчихоод.

Мингюү: "Даанч тэгж болохгүй л дээ. Хагалаад оролтой нь биш. Амаар нь оролтой нь биш. Ээж намайг залгилтай нь биш, тийм ээ?"

Би: "Тийм ээ, тийм"

Амыг нь л дагуулахаас даа.

Тэгээд бид хоёр орой болтол энд тэндэхийн кинонуудыг хамж шимэн үзээд би ч сүүлдээ уйдаад эхэлсэн юм. Босч гадуур хувцсаа өмсөөд орой болж байгаа ч гэсэн Мингюүтэй хамт гадаа гарлаа. Эндээс холгүйхэн нэг цэцэрлэг байдаг юм. Тэнд очин хөтлөлцөөд тойрч алхав.

Би: "Хоёулаа ингэхэд хүүдээ ямар нэр өгөх вэ?"

Мингюү: "Мм, Миёон?"

Би: "Наадах чинь охины нэр байна шд"

Мингюү: "Би уг нь энэ нэрийг охиндоо хадгалж байсан юм. Охинтой болохоороо л өгөхөөс"

Би: "Яагаад Миёон гэж?"

Мингюү: "Мингюүгийн Мин, Жүёоны Ёон. Тэгээд нийлүүлэхээр Миёон. Хөөрхөн байгаа биз дээ?" гэснээ өөдөөс инээв.

Би: "Тийм байна. Даанч хоёулаа хүүтэй"

Мингюү: "Тэгвэл Гюүёон"

Би: "Айн?"

Мингюү: "За за, жоохон сонин юм байна. Ийм нэр өгөөд, дараа нь охинтой болсныхоо дараа Миёон гээд нэр өгчихвөл ах нь надад яагаад ийм муухай нэр өгч байгаа юм гээд унана. Өөр гоё нэр бодож олъё"

Би: "Ёнмин? Миёоныхоо байрыг нь л солиод өгчихье"

Мингюү: "Нээрээ тийм байна" гээд өөдөөс хөөрхөн инээхээр нь би хацар дээр нь үнслээ.

Гэтэл нөгөөх чинь бүр анх удаа үнсүүлж байгаа юм шиг ичиж энэ тэр. Тэгээд би түүнийг татаж зогсоогоод өөдөөсөө харуулахад тэр миний хоёр гараас атгав.

Ma BoyWhere stories live. Discover now