8. Эмчид үзүүлье.

1.6K 185 5
                                    

Сална гээд айлгачихсан биш бүр нөгөөх чинь номын цагаан солио тусах нь. Бид хоёр уудаг өдрөөс хойш арай гайгүй болж байсан чинь өчигдөр би жоохон юм хэлчихсэн болохоор уур амьсгал жоохон сонин байна. Мингюү хичээлээ сайн хийж байгаа мөртлөө надтай ч тэр хэдтэй ч нэг их юм дуугарахгүй, ер нь л дуу муутай байна. Нөгөө хэд чинь ч Мингюүг гэнэт шал өөр болчихсон болохоор гайхаад л байгаа.

Тэгэлгүйдээ, саяхан Дугёмтой хамт цэвэрлэгч болчих гээд байсан хүн гэнэт удахгүй том дарга болох юм шиг зүтгээд байхаар аргагүй л дээ.

Мингюү хажууд ном уншаад сууж байтал Хансул нэг их үзлийн царай гаргаснаа: "Энэ гэнэт яачихаад байгаа юм?"

Би: "Яавал гэж, хүүхэд хичээлээ л хийж байна даг"

Дугём: "Чи хамт цэвэрлэгч энэ тэр болно гэсэн яав? Би уг нь хань татъя гэж бодож байсан юм"

Би: "Чи чинь л хүүхдийг бүтэлгүйгээр нь дуудаад маяглаад байсан биз дээ?"

Дугём: "Би Мингюүтэй ярьж байна. Тэр хичээл хийж байгаа гээд амгүй болсон биш"

Би: "Би зүгээр өмөөрч байна. Тэгээд ч Мингюү чамайг тоохгүй мэдэв үү!"

Бид номын сангаас гарч, номын сан ч гэж дээ, номын сан гэхэд хүүхдүүд аймар шуугиантай байдаг юм. Тэндээс гараад Мингюү дуртай дургүй намайг хүргэж өгөхөөр араас явав. Одоо угаасаа би түрүүлж ярихчгүй. Даварсан юм чинь, би дандаа түрүүлж ярилцаж ойлголцоно гэж юу байсан юм.

Тэгээд гэрийн үүдэнд ирээд би ойрд бие жоохон тааруу байгаа учраас шууд орох гэтэл тэр өөрөө түрүүлж гараас барин зогсоов. Овоо доо.

Мингюү газар шагайчихсан: "Хайртаа, намайг уучлаарай" гэв.

Би: "Чи яагаад уучлалт гуйгаад байгаа юм?"

Мингюү: "Би үнэхээр чамд зөндөө их хайртай. Тиймээс салмааргүй байна. Бас өөрийгөө ялан дийлээд өөр хүн шиг болъё гэсэн ч энэ аймар хүчтэй байна аа. Тэгээд дийлэхгүй байна"

Би: "Чи заавал өөр хүн шиг байх хэрэггүй ээ, би ийм байгаад чинь л хайртай"

Мингюү намайг тэврээд хэсэг зогсов. Тэгээд овоо хөөрхөн эвлэрээд манай гэрт орлоо. Аав ажилдаа явах гээд хувцасаа өмсөж байсан юм. Намайг хараад инээмсэглэх аядсан ч ард байгаа Мингюүг хараад сонин царайлчихав. Мингюүд л эвгүй байгаа байх даа.

Аав: "За би ажилдаа явлаа. Та хоёр сайн байж байгаарай" гээд мөнгө үлдээв.

Би өрөөндөө орон хувцасаа сольж байхдаа ширээн дээрх календарь харлаа. Яагаад хоцроод байна аа? Уг нь дор хаяж сарын өмнө л ирмээр юм.

Ma BoyWhere stories live. Discover now