16. Их юм хийж дээ!

1.4K 167 2
                                    

Мингюү: "Ёстой том болжээ!"

Би: "Чиний хүүхэд чинь дөнгөж 3 сартай байж ийм том байна айн? За яахав, бараг л 4 сартай. Гэхдээ би яаж төрүүлэх юм?"

Мингюү: "Би өөрөө төрүүлж болдог байсан бол ч...тэгвэл би чамд хэдэн ч хүүхэд төрүүлж өгч чадна даа"

Би: "Үгүй ер дөө! Тэгээд хэн чамайг жирэмсэн болгох уу?"

Мингюү: "Чи болохгүй юм уу?"

Би: "Солиорчихсон юм. Би тэгээд чамайг хүүхэдтэй болгоод л тэ?"

Бид хоёр ээжийг ирэхээс өмнө манай гэрийг цэвэрлэнэ гэж ярьсан боловч намайг толины урд өөрийгөө хараад зогсож байтал энэ нэг юм орж ирээд юун гэр орон цэвэрлэх. Хүүхдээ өөрөө төрүүлнэ гээд тэнэгтчих юм. Гэхдээ болдог бол жинхэнээсээ Мингюүгээр төрүүлчихмээр л байна.

Би: "За за, бос! Гэрээ цэвэрлээд ээжийг ирэхээр гарцгаая"

Мингюү: "За"

Бид хоёр хурдхан гэрээ цэвэрлээд, ээжийг ирэхээс өмнө хоол хийж амжив. Ээж өнөөдөр амарч байгаа гээд аль өглөө найзуудтайгаа уулзана гээд гарсан юм. Тэгээд ирэхдээ хоёр найз хүүхнээ дагуулж ирээд, нөгөө хоёр нь Мингюүгийн сайхныг гайхаад эхлэв.

"Чи чинь ёстой аятайхан хүргэнтэй болж байгаа юм байна даа" гэсээр инээхэд ээж ч бүр хөөрөөд айлгүйтэж инээгээд байв.

Нэг нь бүр намайг салчихав даа ч гэх шиг. Хүүхдийг нь төрүүлэх гэж байхад юу вэ? Ча Жүёон удахгүй Ким Жүёон болох гээд байна айн?

Ингэхэд Ким Жүёон гэхээр жоохон сонин л юм. Хэрвээ эмэгтэй нь овгоо өгдөг байсан бол ч.

За за, Ча Мингюү гэхээр бас жоохон сонин л юм.

Тэгээд бид хоёр гэрээс гарчихаад эмнэлэг явлаа. Жирэмсний хяналтандаа эрт орох ёстой байсан ч жоохон туршлага дутчихсан юм. Эхэндээ эмнэлэгт үзүүлэх ч бас л эвгүй байсан шүү. Жоохон хөгшин хувцаслах хэрэг гараад л, Жонхан эмч мэдэж байгаа ч бусад хүмүүс харвал эвгүй шүү дээ.

Мингюүд гадуур хувцсаа үлдээчихээд эмчийн өрөөнд орж ирлээ.

Би: "Сайн байна уу?"

Эмч: "Өө манай Жүёон. За бие нь яаж байна?"

Би: "Өө ямар ч асуудалгүй сайн байгаа"

Эмч: "Сайн байна" гэснээ хэдэн юм асуугаад, зүрх энэ тэр чагнаад байв.

Эмч: "За ер нь сарын дараа ч юм уу хүйсийг нь тогтоолгоорой"

Ma BoyWhere stories live. Discover now