Зуны улирал сайхан тийм үү? Гэхдээ өвөл л бид зуныг дурсдаг. Харин зун хэт халууныг үзэн ядаж өвөлийг дурсдаг.
Ийм байдлаар зарим хүмүүс дэлхий дээр хоёрхон улирал байдаг юм шиг л аашилдаг. Хүйтэн бас халуун. Эсрэг тэсрэгийн тууль боловч нэг нэгэнгүйгээр аль аль нь бусдын хувьд юү ч биш.
Энэ бүхэн хүний зан араншинг илтгээд байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү? Бурхан анхнаасаа л хүн байгаль хоёрыг нарийн холбоотой байлгахаар бүтээсэн нь үүнээс тодорхой харагдаж байна.
Хажууд нь байхад цаанаа л нэг дулаахан мэдрэмж төрүүлж хайлуулж урсуулдаг хүн байдаг яг л зун шиг... Харин эсрэгээрээ нүд рүү нь эгцэлж харахаас ч эмээж нуруугаар хүйт оргиулдаг хүн байдаг яг л өвөл шиг...
Хэт удаан зун шиг дулаахан хүнтэй хамт байвал аяандаа залхаж эхлэнэ. Хааяа ч гэсэн хатуухан хандаасай гэж хүсдэг.
Гэтэл бас өвөл шиг хүйтэн нэгэнтэй удаан байвал удах ч үгүй мөс болон хувирч түүнийг орхих биз.
Хонх дугарч царцсан сургуулийг доторх багш сурагч юутай ийтэй нь хөдөлгөөнд оруулж байна.
Цонхоор гадагш харахад цонхны доохон байдаг сургуулийн хөлбөмбөгийн талбай ч харагдахгүй болтол цасаар шуурч байлаа.
Тэнгэр зуны турш цуглуулсан тэвчээрээ задлах шиг цас гэгч хүйтэн бороог хайр найргүй асгаж байна.
Хүүхдүүд чадхаараа хөгжилдөхийг хичээх ч нэг л болж өгөхгүй байгаа нь харагдана. Ихэнх нь зүгээр л ширээгээ дэрлэн цонхоор ширтэж эсвэл утсаа оролдоно.
Нүдээрээ ангийн хүүхдүүдийг тойруулан харах зуур санамсаргүй хаалгаар сургуулийн коридорт зогсох хэдэн сурагч нүдэнд туслаа.
Баттай мөн эсэхийг нь мэдэхгүй ч араас нь харсан эхний мэдрэмж намайг тэр зүг тасралтгүй ширтэхэд хүргэнэ. Биш байгаасай гэж дотроо залбирах ч биеийн минь хаа нэгтэйгээс түүнийг өнөөдөр хараагүй болохоор хармаар санагдах хүсэл төрч байна.
Нэг гараа халаасандаа хийчихсэн бол нөгөө гараараа үсээ зөөлөн самнаад эргэн тойрноо ажиглангаа хальт эргэж харлаа. Тэрхэн зуур бага зэрэг хатсан уруулаа долоогоод амжиж байна.
Харц тулгарсандаа сандран бушуухан урагш хоосон самбар луу ширтэн суулаа. Хоёр гараараа зүрхээ дараад авмаар байсан ч тэр одоог хүртэл над руу харж байж магадгүй гэсэн бодлоос үүдэн бардам зан хөдлөж дэмий л амьсгаагаа зохицуулж ядан суух Ан Хаын.
Ахин цонх руу удаанаар ширтээд бодолд автлаа.
Түрүүн дурьдсанчлан хүн зуны улиралд л өвлийг хүсэмжилдэг байтал би одоо байгаа өөрийгөө гайхаж байна.
Би өвлийн улиралд өвөлд дуралчихсан. Магадгүй өвлөөс өмнө сэтгэлтэй болсон байж болох ч одоо л би түүнд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлж байгаа юм.
Тэр зүгээр л гадаа орох энэ их цаснаас ч илүү хүйтэн нэгэн. Яагаад түүнд хайртай болчихсоноо би үнэхээр мэдэхгүй учраас тайлбарлаж ч чадахгүй нь...
Зүгээр л түүнийг харахыг хүсдэг, гараас нь барихыг хүсдэг. Магадгүй гадаад төрх болоод сэтгэл нь хүйтэн байж болох ч бие нь дулаахан гэдэгт итгэлтэй байгаа учраас хүссэн үедээ тэврэхийг хүсдэг. Зөөлөн уруул... Миний насны хүүхэд ийм юм ярих битгий хэл бодох нь ч эвгүй зүйл. Тиймээс би одоо өөрөөсөө ичиж байна.
~~~~~~~~~~~~
A/n: Jjjanggg~~ та нар намайг инглл алга болчино гэж бодсон уу😂 үгүй л байхгүй юү❤❤💚💚 эцэст нь манай Чонло💙💙 жоохон өөр зан араншинтайгаар гарч магадгүй лдээ гэхдээ л хайрлаарай❤❤
YOU ARE READING
Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/
RomanceЧи бол ӨВӨЛ❄ шиг аашилдаг ХАВАР🌸... #2 lele. May, 2019