♦1.5♦

2K 230 3
                                    

Гадаа тэгтлээ дулаахан болоогүй ч хавар эхэлчихсэн шүү дээ. Зузаавтар ноосон цамц өмсөн, ороолт зүүгээд хаалгаар гарахынхаа өмнө цүнхээ мартсанаа санаад эргэн орлоо.

Галын өрөөний сандал дээрээс очин цүнхээ авж байхыг Хансол харчихаад "ахиад л мартах гэж байсан уу?" гээд чанга чанга инээв.

Түүн рүү байдгаараа муухай хараад "өөрийгөө л хичээ, бие даалтаа мартчихаж гээд намайг гуйгаад л байдаг биздээ?!" гэж хэлчихээд гэрээс ширүүхэн гарлаа.

Тиймээ, өнөөдөр бол тэр өдөр. Урт хугацааны амралтын дараа хичээлдээ явж байна. Гэртээ хангалттай уйдахыг хийсэн болохоор энэ улиралд хичээлийг хийсэн шиг болно гэдгээ мэдэрч байх шиг.

Нэг л мэдэхэд сургуулийн үүдэнд ирсэн байлаа. Сандарч бас догдолж байх чинь. Яг л шинэ сургуульд шилжиж ирж байгаа юм шиг.

"Хаын аа" гэж хэн нэгэн дуудахад нь эргэн харвал Мина , Хани хоёр ирж байлаа.

Би "та хоёр надад хэлэхгүй уулздаг болоо юү?"

Хани мөрөөр тэвэрснээ "яасан? хардаад байгаа юм уу даа"

Бид инээлдсээр сургууль руу орлоо. Мэдээж хүүхдүүд нэг нэгнээ удаан хараагүй болохоор сургууль дотор энд тэндгүй сурагчид орилолдож, их л чимээтэй байна.

Минаг анги руу нь оруулчихаад Хани бид хоёр анги руугаа явж байх зуур урдаас тун танил царайнууд ирж байгаа харагдав.

Арай өөр байх чинь. Өмнөх тэр сандрал мэдрэгдэх нь гайгүй болчихож. Одоо дасаж байгаа юм байхдаа...?

Өөд өөдөөсөө инээлдсээр сургуулийн коридорт уулзаж байгаа бүжгийн хамтлагийнхан. Амралтаар өөртөө хэлсэн юм. Улирал эхлэхээр тэдэнтэй аль болох дотно байхыг хичээнэ гэж.

Тиймдээ ч чадхаараа инээн гар барьж мэндэллээ.

Чонло тэдний ард явж байсан болохоор хамгийн сүүлд гар барьж таарсан юм. Нүүр лүү нь харж чадалгүй хальтхан гарт нь хүрэх гэтэл Чонло намайг бүр өөртөө татаад тэвэрчихэв. Энэ үйлдэлд нь би хангалттай цочирдож бас догдолсон.

Арай хийн түүнээс салсан ч гараас минь огт тавихгүй байлаа. Мэдээж бид хоёрыг бусад маань түм буман асуултаар булж байна.

Жэну "тэгвэл өнөөдөр бараг л та хоёрын эхний өдөр юм биш үү?"

Чонло намайг татаад ардаас тэврэх зуураа "аль хэдийн нэг сар болчихсон"

Жэну "гэхдээ үерхэж эхэлсэнээсээ хойш анх удаа л уулзаж байгаа биздээ?"

Чонло "тийм ээ"

Жэну хамраа үрчийлгэж байтал Дунхёг түүнийг цохисноо "одоогийн хүүхдүүд их өөр болсон шүү дээ, чиний үеийн тэр ичих зовох гэдэг зүйл байхгүй болсон"

Жэну нүдээ бүлтийлгэн "чи намайг хөгшин гэж байгаа юм уу?"

Дунхёг "яахав царай чинь тэгэж харагддаггүй ч толгой доторх чинь манай эрний өмнөх үеийнх шиг л байдаг" гэж үгээ дуусгав уу үгүй юү тэд хөөцөлдсөөр анги руугаа орцгоов.

Хонх дугарахад яах аргагүй ангидаа орцгоох боллоо. Хани Жисон хоёр нэг нэгэн рүүгээ даллаад анги руу түрүүлж орохдоо бид хоёр луу жуумалзсан харц шидэлцсээр байв.

Хажууд найзууд байхад гайгүй байсан ч яг ингээд хоёулхнаа үлдсэн чинь нэг л хачин санагдаж эхлэх шиг түүнээс холдох гэж хичээж байна.

Би гараа салгахдаа "хичээл тараад уулзъя"

Чонло гомдоллож байгаа жоохон хүүхэд шиг царай гарган хошуугаа унжуулснаа "зэргэлдээ ангид сууж байж хичээл тараад уулзъя гэнэ шүү"

Түүний ийм царайг харсандаа цочирдон худлаа инээсэн болчихоод "тэгвэл завсарлагаанаар" гэж хэлээд бушуухан анги руугаа гүйх шахам оров.

Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/Where stories live. Discover now