Утсаа тэврэн юү гэж хариулахаа олж ядсаар сууж байтал дуудлага ирэв. Энэ цагаар Хани их залгадаг болохоор харалгүй чихэвчныхээ товчлуур дээр даран авлаа.
Сурсан зангаараа ам нээн түүнтэй тоглоом хийж элдэв юм ярилцана.
Хани "би чамаас асуух гээд мартчихаад байх юмаа"
Би "юүг?"
Хани "сургууль дээр хоносон сүүлийн орой юү болсон юм бэ?"
Би "юү болсон гэж?"
Хани "үнэнээ хэлээрэй, Чонло та хоёр цуг байсан биз дээ?"
Би эргэлзсэн ч үгүй "тийм ээ"
Ханигийн уулга алдах нь утасны цаанаас сулхан сонсогдсоны дараагаар "хаана?"
Би "ангид"
Хани "үнэхээр та хоёр хоёулахнаа хоносон гэж үү?"
Би "ямар шалтгаантай асуугаад байгаа юм?"
Хани "зүгээр ллл~~ миний хэлснийг санаж байгаа биздээ?"
Би "нойр хүрээд байна, тасаллаа"
Хани "дэндүү оройтчихвол тэр хүн ч чамд тусалж чадахгүй шүү, сайхан амраарай" гээд шуудхан утсаа тасалчихлаа.
Түүний хэлсэн зүйл намайг санаа алдахад хүргэсэн юм. Саяхан догдлоод жаргалтай байсан юмсан. Гэхдээ бодит үнэнтэй нүүр тулах цаг ирж л таарна.
Ахин дуудлага ирэхэд нь аваад "бас юү хэрэгтэй юм?" хариулж хэн ч дуугарсангүй.
"Байна уу?" гэхтэй зэрэгцэн "миний хариу таалагдаагүй юм уу?" гэх эрэгтэй хүний хоолой сонсогдож намайг үнэхээр цочирдуулж орхих нь тэр.
Хурдхан утсаа аван залгасан дугаарыг хартал "Chenle" гэж хадгалсан нэр харагдав.
Хэсэг чимээгүй байсны дараа Чонлогийн сулхан инээх нь сонсогдлоо. Чихэвчтэй байсан болохоор яг хажууд байгаа юм шиг сонсогдоод хамаг бие арзайчихав.
"Хаын аа"
Ингэж хэлэхэд нь бараг л галзуурч байлаа. Хүнтэй утсаар ярихаар ийм мэдрэмж төрдөг бил үү? Эсвэл Чонло л ингэж ярьдаг юм уу? Нүд бүлтийж бараг л яхж амьсгалахаа мартаж орхив.
YOU ARE READING
Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/
RomanceЧи бол ӨВӨЛ❄ шиг аашилдаг ХАВАР🌸... #2 lele. May, 2019