Чонло удаанаар ийш тийш харан над руу дөхөн алхаж байна. Гараа халаасандаа хийчихсэн хааяа нэг уруулаа зөөлөн долооно.
Яг миний урд талын ширээн дээр өөдөөс минь харан суугаад "яавал уур чинь гарах юм?"
Сонссон зүйлдээ итгэж ядна. Ингэх нь ч аргагүй биз. Ойлгохгүй байгаа мэт дүр эсгэхээр шийдэн хөмсгөө өргөөд "юү?"
Чонло "надад ууралчихсан байгаа биздээ? Эсвэл гомдчихсон юм уу?"
Би "яасан гэж гомдох юм?"
Чонло "чамайг тоохгүй байгаа болохоор, тэгээд л дотор чинь шуураад байгаа юм биш үү?"
Үнэнийг хэлсэн байтал өөрийн эрхгүй инээд хүрчихлээ. Бага зэрэг нүүрэндээ инээмсэглэл тодруулаад "чи өөрийгөө нэлээд их юманд бодож явдаг бололтой"
Чонло босоод урд минь ирэн зогссоноо гэнэтхэн тонгойгоод нүүрэнд тулчихав. Түрүүхэн байсан инээмсэглэл минь шуурганд өртөөд алга болчихсон нь мэдээж.
Чонло "үгүй бол үгүй л биздээ" гээд дээш өндийснөө халааснаасаа утсаа гаргаж ирээд над руу сунгав.
Гайхан утас руу нь нэг өөр лүү нь нэг харж байтал Чонло "дугаараа тэмдэглэчих"
Галзуурчихсан бололтой эсвэл би зүүдлээд байгаа юм байна. Яагаад ч бодит амьдрал дээр ийм зүйл болох учиргүй. Чонло миний дугаарыг авахыг хүсэж байна гэж үү? Тоглож байгаа байлгүй дээ.
Зүүд ч бай бодит амьдрал ч бай нэгэнт болж буй үйл явдал тул бие минь цаанаасаа хөдлөөд байлаа. Нэг л мэдэхэд утсыг нь авчихсан дугаараа тэмдэглэж байв.
Дуусаад түүн рүү эргүүлэн сунгахад авчихаад холдон хамгийн арын ширээнд очоод суучих нь тэр.
Удсан ч үгүй утсанд зурвас ирэх дуу гарсанд гайхан халааснаасаа аван харвал хадгалаагүй дугаар байлаа. Мэдээж хараад л Чонло гэдгийг нь ойлгож байна.
Түүн рүү харан нэг толгойгоо сэгсрэв. Үнэхээр тааварлах боломжгүй хүн юм даа.
Зурвасыг нээн албаар өөрт нь сонсогдохоор чанга уншъя гэж бодоод амаа ангайх зуураа эхний хэсгийг нь хальт гүйлгэтэл чанга уншиж болохооргүй зүйл юм шиг санагдаад буцан амаа хаалаа.
YOU ARE READING
Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/
RomanceЧи бол ӨВӨЛ❄ шиг аашилдаг ХАВАР🌸... #2 lele. May, 2019