♦0.3♦

2.2K 240 4
                                    

Бүжгийн бэлтгэлийн зааланд уур амьсгал гадаахаас арай дээр байна. Гэхдээ бусдын минь л хувьд байх. Миний хувьд цасан шуурганд өртөж байгаагаас ялгаагүй бие минь хүйт оргино.

Өсгөгчөөр цоглог хэмнэлтэй бүжгийн ая сулхан явах зуур хэсэг нь дороо зөөлхөн хөдөлж өөрсдийнхөө тусгалыг толинд харах бол хэсэг нь хувцсаа сольцгоохоор хажуугын өрөө рүү орсон байлаа.

Юү ч хийлгүй энд тэндхийг ширтэн суух хүн гэвэл би болон Ч..онло л байна. Бусдынхаа талаар бодох үедээ тэдэн рүү харж байгаа ч яах аргагүй түүний талаар бодох үедээ харчихав.

Хальт харсан ч тэрхэн зуур харц мөргөлдчих нь тэр. Суусан сандлаасаа барьсан гараа улам чанглан атгана. Ядаж л царайгаараа юү ч болоогүй юм шиг байхыг хичээн жүжиглэж байна. Дахин цонхны тавцан дээр цонх түшин суух түүний зүг харахад одоо хэр нь над руу харж байхтай таарав.

Миний аз болж хувцас солих өрөөнөөс хэд нь гарж ирэхтэй зэрэгцэн гаднаас Дунхёг гүйсээр орж ирлээ.

Дунхёг бага зэргийн амьсгаадсан байх бөгөөд зогсон хэд хэд гүнзгий амьсгаа авч байснаа "2 хоног хотод хорио тавьчихсан гэнэ ээ"

Жэну "тэр чинь юү гэсэн үг юм?"

Дунхёг "цасан шуурга улам ширүүсч байгаа болохоор 2 хоног хүмүүсийг гадуур явахыг хориглосон гэсэн үг" гээд миний хажууд ирэн сандал дээр суулаа.

Бүгд нэг нэгэн рүүгээ гайхсан харц шидэлцэнэ. Хэн нь юү гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй дотроо бодоцгоож байгаа биз.

Чимээгүй уур амьсгалыг эвдэн Жисон "би гэртээ харимаар байна" гэж тоглоом хийв.

Хани өсгөгчийн дууг улам багасгаад "бид нар тэгээд энд 2 хоног байна гэж үү?"

Хани л ганцаараа энийг ойлгоогүй мангар нь гэж бодоод шоолох маягтай хартал бусад нь ч түүнтэй адилхан гайхсан царай гаргацгааж байлаа.

Би "угаасаа ойлгомжтой юм биш үү?"

Зааланд байх хүмүүс бүгд над руу хачин харцгаахад нь л би сая үг дугарснаа анзаарав. Бага зэрэг ичих мэдрэмж биеийг минь бүрхэн авч байтал мөрөөр нэг гар даван орж ирээд зөөлөн тэврэхэд нь гайхан харвал Дунхёг байлаа.

Дунхёг "сургууль дээр ойролцоогоор 700 хүүхэд байгаа гэсэн, тэгэхээр бүгд энд 2 хоног хоригдоно" гэж үгээ дуусгаад над руу харав. Гэхдээ юү ч сонирхоогүй харцаар харж байснаа хөмсгөө өргөн "яасан?"

Би "юү ч бишээ" гээд зөөлхөн толгойгоо сэгсрээд урагш харав.

Ахин зааланд өсгөгчнөөс дуулдах аяархан дуунаас өөр зүйл сонстохоо болилоо.

Жисон гэнэтхэн босож ирээд "тэгвэл юугаа хүлээсэн юм, цагаа үр бүтээлтэй өнгөрөөцгөөе"

Мина түүнийг дэмжин "тиймээ, бүжгээ хэд давтъя" гэхэд Жисон түүнтэй гараа цохилцлоо.

Хани над руу хараад эрүүгээрээ дохиод байхад нь гайхан өөр лүүгээ хартал одоо хэр нь дүрэмт хувцсаа солиогүй байгаагаа анзаарав.

Босоод аажуухан алхсаар хувцас солих өрөөнд орж ирээд хаалгаа хаах гэтэл хэн нэгэн хаалганаас татахад нь Ханиг биз гэж бодоод эргэж харалгүй шүүгээ рүүгээ алхах зуураа хүрмээ тайлаад цагаан цамцныхаа товчыг эхнээс нь тайлж эхлэв.


"Би харсан ч зүгээр юм уу?" гэх танил бус эрэгтэй хоолой сонсогдоход нь цочин эргэж хартал Чонло зогсож байлаа.

Сандлаас хүрмээ шүүрэн авч цээжнийхээ урд бариад "ч..чи.."

Чонло "энд юү хийж байгаа юм гэж үү?" гээд тоосон шинжгүй шүүгээгээ онгойлгон солих хувцсаа гаргаж ирж байв.

Харин би түүнээс харцаа салгаж чадахгүй хөшсөн чигтээ зогссоор...

Гэнэтхэн Чонло өөрийнхөө хувцсыг тайлаад эхлэх нь тэр. Сандран нөгөө тийш харахад Чонло "би удахгүй болохоор хэсэг тэгээд зогсож бай"

Хэсэгхэн хугацаанд түүний хувцсаа тайлж бас өмсөж байгааг нь сонсож зогсох надад аймшигтай тэвчээр шалгасан зүйл болсон юм. Шуудхан эргээд түүнийг хармаар санагдаж байсан. Өөрөөсөө ч ичиж байна.

Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/Where stories live. Discover now