♦0.2♦

2.5K 247 9
                                    

Өнөөдрийн бас миний хувьд сүүлийн хонх дугарч залхуутай гэгч нь дэвтэр номоо цүнхлэн сууна.

Дуртай хамтлагныхаа зургийг битүү наасан дэвтрээ миний ширээн дээр хэн нэгэн чанга гэгч нь тавихад би хэн гэдгийг нь төвөггүй мэдэж байлаа.

Зовхио зөөж ядан дээш Хани руу харахад "бэлтгэлийн заал руу явах уу?" гээд надаас ч дутхааргүй уйдсан царайтай зогсож байв.

Би "яах гэж?" гэхэд бүх зүйлээ цүнхрүүгээ далд хийгээд дууссан байна.

Хани "шуурга зогстол сургуулиас гарж болохгүй гэж байна лээ"

Би "хэн тэгэж байна?" гэж түүнд итгэхгүй байгаагаа илтгэн асуулаа.

Хани "сургуулийн цахим хуудас 5 минутын өмнө шинэчлэлт хийсэн байсан" гээд гараа цээжнийхээ урд зөрүүлэн бариад "тэгээд ч удахгүй өвлийн амралт болох гэж байна шдээ"

Би "утасныхаа дууг хаачихсан болохоор шинэчлэлт хийхэд нь ирсэн мэдэгдэлийг сонсоогүй юм байна, харин өвлийн амралтын талаар яагаад дурьдсаныг чинь ойлгохгүй байна" гээд сандлаасаа босоход

Хани ширээнээсээ цүнхээ авангаа "өвлийн амралтаар бэлтгэлийн заалыг санах юм шиг санагдахгүй байна уу?"

Би нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулаад "санана гэнэ шүү" гэхдээ хальт өглөө сольж өмссөн кэт рүүгээ хараад санаа алдав.

Би "нээрэн тэгэх ч юм уу?!"

Ханигийн дуу чангарч "тийм л байгаа биздээ? Өдөр болгон ордог зааландаа сар орохгүй гэхээр санана шдээ. Гадаа хүйтэн байх болохоор амралтын хугацаанд заал руу битгий хэл сургууль руу ч оруулахгүй биз"

Хани тасралтгүй заалны тухай ярьж байсан бол би дотроо огт өөр зүйл бодож байна. Хэрэв бүжгийн бэлтгэлийн заал гэвэл хамгийн түрүүнд тэр хүн л санаанд орж ирдэг юм. Анх тэнд түүнийг харж, анх тэнд ярилцаж байсан болохоор. Сүртэй зүйл ярьж байгаагүй ч ганц хоёр сольсон минь надад хангалттай дурсамж болдог.

Хани заалыг санана гэсэн бол би юу юунаас илүү тэр хүнийг санах юм шиг санагдаж байна. Угаасаа нэг их харьцаад байдаггүй ч өдөртөө нэг удаа заавал бүжгийн зааланд эсвэл сургууль дотор таардаг болохоор болоод л байдаг байсан юм. Харин амралтаар... Нэг ч удаа харахгүй юм байна.

Хэрэв надад эрх нь байдаг бол би түүнтэй өдөр бүр уулзах гэж дуудах байсан. Гэтэл надад одоо хэр нь дугаар нь ч байхгүй. Үнэнийг хэлэхэд тэр намайг хэн болохыг мэддэг эсэхийг ч мэдэхгүй байна. Яахав зүгээр л бүжгийн хамтлагийн гишүүн гэдгээр минь мэддэг байж болох л юм.

Хани хажууд хэн нэгэнтэй ярилцан алхаад байгааг нь анзаараад надтай юм байхдаа гэж гайхан толгойгоо дээш болгон эргэн тойрноо харлаа.

Хэн нэгэнтэй биш хэсэг бүлэг хүмүүстэй ярилцан алхаад байж. Хэзээ нийлснийг нь мэдэхгүй ч бүжгийн хамтлагийн хөвгүүдтэй хамтдаа явцгааж байв.

Би бүрэг ичимхийдээ биш зүгээр л тэр хүн эдний нэг болохоор хамтлагийн хөвгүүдтэй нэг их дотно байж чаддаггүй. Зүгээр л хамт бэлтгэл хийх үедээ хийгээд л бусад үед нь танихгүй юм шиг байдаг.

Би амандаа "сайн у... байцгаана уу" гэж хэлсэн болж ийш тйиш харан бөхийх аядлаа. Тэд ч нэг их тоосонгүй. Угаас бүгд намайг ийм гэдгийг мэдэх болохоор хүчлээд байдаггүй юм.

Түүнийг байгаа эсэхийг мэдэхгүй байна. Найзууд нь бүгд шахуу байгаа болохоор тэр ч энд байгаа байх. Бусад нь бүгд л ам уралдан ямар нэг зүйлийн талаар ярилцаж байгаа болохоор хоолойгоор нь байгааг нь мэдээд байгаа юм. Харин Чонло над шиг бараг л амнаасаа үг унагаад байдаггүй.

Бурхан минь!!? Би сая түүний нэрийг бодчихлоо. Ердөө нэрийг нь бодоход л хамаг бие хөшчихөөд нүүр халуу дүүгдэг. Хэлэх хэрэг гарвал зүгээр л хэлэх гээд нэрийг нь мартчихаад байгаа юм шиг аашлахад бусад маань ойлгочихдог болохоор амнаасаа гаргаж байсан удаа байхгүй л болов уу...


~~~~~~~~~~~~~
A/n: сүүлийн үед манай хүн бүр дийлдхээ байлаа тийм ээ😭😍😍💙 bias list-ээ аймр эвдүүлж байгаа😢💙💙

Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/Where stories live. Discover now