Гадаа өнөөх л хүйтэн шуурга шуурч цас орсоор байгаа тул гэртээ бүр өрөөндөө шигдэхээс өөр хийх зүйл алга. Дөнгөж 5 хоног л өнгөрсөн байна. 6 долоо хоногийг хурдан өнгөрчих болов уу гэж бодсон юмсан.
Галын өрөөнөөс ээжийн хоол болсныг илтгэх шүгэл дугарахад утсаа цэнэглэн үлдээгээд өрөөнөөс гарлаа.
Ширээнд суухад дөнгөж болсон амттай хоолны үнэр ханхлана. Амтархан харж байтал аав ширээнд суух зуураа "ахлах ангид сурдаг охин байж ядаж ээждээ хоол хийхэд нь туслаж бай лдаа, ирээдүйд чамд л хэрэгтэй"
Ээж намайг өмөөрөн "би өөрөө хийчихье гэсэн юмаа, хийдэггүй л болохоос манай Хаын гэрийн ажилд сайн шүү"
Бүгд сууцгаан хооллож эхэллээ. Аавын ажил оройхон тардаг тул бид ойрын хэдэн жил ингэж гэр бүлээрээ хамт хооллоогүй. Харин энэ их өвлийн хүйтний ачаар аавын ажил эрт тарж бид хамтдаа цагийг өнгөрөөж чадаж байгаад баяртай байна.
Хооллож дууссаны дараа би ээжид туслан ширээ цэвэрлэн аяга тавгаа угаалаа. Өглөө хүргэлтээр ирсэн шинэхэн жимснүүдээс хэдийг жижиглэн хэрчээд зочны өрөөнд зурагт үзэн суух гэрийнхэнийхээ урд тавив.
Зурагт хэд хэд гүйлгэсэн ч олигтой зүйл олдохгүй дэмий л хоорондоо юм ярин жимсээ идсээр дуусгалаа.
Хансол гэнэт босон өрөө рүүгээ гүйснээ буцан ирэхдээ хайрцагтай зүйл барьсаар бууж ирэв.
Ээж сонирхон "юү юм?" гэхэд
Хансол "хөлөгт тоглоом, хийх юм олдохгүй байгаагаас хойш хамт тоглоцгооё" бүгд зөвшөөрч тоглохоор боллоо.
Аав ээж хоёр эхэндээ дүрмийг нь ойлгох гэж жоохон төөрөлдөж байсан ч удалгүй ойлгоод тоглоомонд донтож эхлэх нь тэр.
Хансол "үгүй ээ, би булхайцаагүй"
Би түүний нүүдлийг нь хоёр нүд хойшлуулаад "бид нар ямар тоо тоолж чаддаггүй тэнэг хүмүүс байгаа биш, 6 4 гэх хоёр тоог ялгачихтайгаа шдээ"
Хансол "миний хоёр нүүдэл идсэн идээгүй аав ялах нь ойлгомжтой байхад сүртэй юм"
Түүний хэлснээр тоглоом аавын ялалтаар төгсөж аав ээж 2 амрахаар дээш өрөө рүүгээ орохоор явлаа.
Хансол над руу харснаа "нахих уу?"
Би толгойгоо хүчтэй сэгсрээд "чамтай тоглож доошоо орохгүй ээ"
Хансол "чамтай гэнэ шүү, муу ч үгүй би чиний ах"
Би "тэгвэл жижигхэн тоглоомон дээр булхайцаад байлгүй үлгэр дуурайлал үзүүлээд ах шиг байгаад өг лдөө"
Хансол "Сөүлийн их сургуульд өөрийн элсэлийн шалгалтын оноогоороо тэнцсэн минь чамд хангалттай үлгэр дуурайлал болохгүй байна гэж үү?"
Би "тийм ээ, тэгэлгүй яахав"
Хансол тоглоомоо хураах зуураа "найз хөвгүүнтэй болж байна уу?"
Юү ч бодоогүй асуусан нь хоолойных нь өнгөнөөс тодорхой байсан тэгэхээр би ямар нэг зүйл мэдэгдэж болохгүй байх.
Би "найз хөвгүүн гэж юү юм?"
Хансол "хэрэв чи найз хөвгүүнтэй болчихвол тэр үед би чамд ах хүн ямар байдгийг утгаар нь үзүүлэмц" гээд хайрцагтай тоглоомоо барьсаар дээш гарлаа.
Сүүлийнхээ үгийг Хансол үнэхээр тархинд ортол хэлчихлээ шүү. Яагаад ч юм ахтай гэдгээ мэдэрчихлээ байна.
Жимсний тавгийг галын өрөөнд оруулан угаалтуурт хийчихээд доод давхрын өрөөнүүдийн гэрлүүдийг унтраан бусадтайгаа адил өрөөндөө орлоо.
Өрөөндөө ороод шууд орондоо орох болоогүйгээ санаад угаалгын өрөөрүү зүглэлээ. Нүүр, гар, шүд зэргээ угаан цэвэрлэчихээд нэг их ажил хийсэн хүн шиг ор луугаа нуран унав.
Толгойд түрүүн Хансолын хэлсэн үг бодогдоод өөрийн мэдэлгүй инээчихлээ.
"Найз хөвгүүн гэнэ шүү" гээд инээсээр өндийн утсаа цэнэглэгчнээс нь салгаад барин орон дээрээ тухтай гэгч нь сууна.
"Санаж байна" гэж аяархан шивнэх зуур утас асаж байлаа. Асав уу үгүй юү хэд хэдэн зурвас болоод дуудлага ирсэн гэх мэдэгдэл намайг ахин нүүр дүүрэн инээхэд хүргэв.
____________
From Chenle
"Юү хийж байна?"
"Байна уу?"
"Амьд уу?"
"Ан Хаын!"
"Утсаа яг одоо асаа"
"Санаа зовж эхэлж байна шүү"
"Гадаа шуурга ширүүсээд байна"
"Хаын аа~~"
"Санаж байна"
YOU ARE READING
Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/
RomantizmЧи бол ӨВӨЛ❄ шиг аашилдаг ХАВАР🌸... #2 lele. May, 2019