♦0.7♦

1.9K 218 5
                                    

Хани "Өнөө шөнийг давчихвал маргааш гэртээ харьж болох нь ээ"

Хөлөө зөөж ядсаар биеийн тамирын заал руу алхаж байтал урдаас Мина гүйн ирээд бид хоёрын голд орон сугадаад "явцгаая" гээд нэг тийш чирээд эхлэв.

Хани "хаашаа явах гээд байгаа юм бэ? Бүртгэлээ хийлгээд заал руу орох хэрэгтэй шдээ"

Мина "би багшаас гуйчихсаан~~"

Хани "юү гэж?"

Мина уйлагнасан хоолойгоор "багшаа~~ Хани Хаын бид 3 бүжгийн зааландаа хоночихъё тэгэх үү? гээд"

Миний царай хувьс хийх шиг болоод Минагаас гараа хүчтэй татан авлаа.

Мина "яасан бэ?"

Намайг анзаарсан бололтой Хани "хөвгүүд яана гэсэн юм?"

Мина мөрөө хавчин "мэдэхгүй ээ"

Хани бид хоёр өөд өөдөөсөө гайхсан харцаар ширтэлцэж байтал Мина "энд олон хүнтэй ядаргаатай санагдахгүй байна уу? Угаасаа бүжгийн заал бараг л биднийх болчихсон юм чинь очиж гурвуулаа амарцгаая" гээд ахин гарнаас чирэн алхлаа.

Хэрвээ хөвгүүд байхгүй юм бол тэнд очлоо гээд буруудах зүйлгүй л болж таарлаа гээд Минад чирэгдэн заалны зүг явцгаав.

Бүжгийн зааланд орж ирэв үү үгүй юү Мина өсгөгч рүү гүйн очоод ямар дуу тавихаа шийдэн зогсох бол би дуугүй л сандал дээр сууж Хани газраар тавьсан гудсан дээр сөхрөн унав.

Хани дээшээ тааз ширтэнгээ "та хоёр луу гэрийнхэн чинь залгасан уу?"

Мина дуугаа хайх зуураа "өчигдөр л ярьсан" гээд нэг шийдэлд хүрэв бололтой дуу тавиад Ханигийн хажууд очин хэвтлээ.

Хани "манай гэрийнхэн ерөөсөө залгахгүй байна гээд боддоо, намайг мартчихсан юм байхдаа"

Мина түүнийг шоолоод "чамайг алга болохыг чинь бүр хүлээж байсан юм биш үү?"

Хани дуугаа өндөрсгөн "яахаараа намайг алга болоосой гэж хүсдэг юм?!"

Мина "ч----"

Тэдний маргааныг таслан хаалга дугарахад нь гайхахын зэрэгцээ хамаг биеийг минь айдас бүрхэн авч арай хийн тэр зүг харвал

Багш аяархан шагайж байснаа бид гурвыг хараад дотогш орж ирээд инээмсэглэн "та гурвыг шалгах гэж ирсэн юм" гээд заалны энэ тэрлүү харж байснаа толгой дохиод "заза тэгвэл сайхан амраарай, ямар нэг юм болвол багшийгаа дуудаарай" гээд үргэлжлүүлэн инээсээр гарлаа. Бид ч түүн рүү инээмсэглэсээр гаргасан юм.

Утсаа гарган цаг хартал оройны 8 цаг болж байна. Унтах цаг арай биш ч өөр хийх зүйл байхгүйгээс хойш хэсэг хэвтэж байгаад унтахаар шийдээд тэдний хажуугаар орон хэвтлээ.

Өнөөдөр миний хувьд амьдралын минь хамгийн гунигтай бөгөөд удаан өнгөрсөн өдөр болж өнгөрсөн тул хурдхан л унтвал сайн юмсан.

Эрүүн доороо юм эвсэн болчихоод доош харан утсаа оролдон хэвтэж байтал ахин хаалга дугарав. Айдгаа айгаад сандардагаа сандарчихсан болохоор энэ удаа толины тусгалд хэн орж ирэхийг нь харан хэвтэж байна.

Бодож байснаар эхлээд Дунхёг орж ирж харагдах бол араас нь Жисон, Жэну... Бас мэдээж хамгийн сүүлд Чонло.

Харцаа ширүүхэн болгоод Мина руу хартал Мина мөрөө хавчаад "би үнэхээр мэдэхгүй ээ" гээд толгойгоо сэгсэрлээ.

Дургүйхэн утсаа үргэлжлүүлэн оролдон хэвтэж байтал хажуугаар нэг нь хэвтээд мөрөн дээр толгойгоо тавиад тухалчихав. Мэдээж үнэрээр нь л хэн гэдгийг нь мэдэж байсан юм.

Дунхёг гараас утсыг минь аван өөрийнхөө утсыг бариулаад "чиний утсан дээр үзчихмээр олигтой юм байхгүй юм байна лээ" гэв.

Би ч хүлээн зөвшөөрөөд утсыг нь үзнэ. Дунхёг үнэхээр бүжигт дуртай бололтой. Утсаар нь дүүрэн бүжгийн бичлэг элдэв янзын зураг байна.

Санаандгүй урдагшаа толинд тусгалаа хараад хүндээр санаа алдахад хүрлээ.

Яг одоо Дунхёг надад ингэтлээ наалдчихсан хэвтэж байхад би яагаад юү ч мэдрэхгүй байгаа юм бол..? Гэтэл Чо... Тэр хүнтэй жоохон л ойртоход хамаг бие минь хүйт оргихын зэрэгцээ халуу дүйгдэг.

Ахиад л түүний тухай бодоод эхэлснээ анзаараад толгойгоо хэдэнтэй сэгсрэв. Хэчнээн хоорондоо юм ярих ч үгүй, танихгүй хүмүүс шиг байгаа ч ингээд нэг өрөөнд байгаа минь надад хангалттай хэцүү санагдаж байна.

Огцом босоод хэнд юү ч хэлэлгүй заалнаас гаран хаа нэг тийш алхаж эхэллээ. Сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо байж. Би яг юү хүсээд байгаа юм бэ?

Winter♦Zhong Chenle [MGL] /дууссан/Where stories live. Discover now