4

2.4K 165 2
                                    

Lily

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жунин бид хоёрын дунд нэг тийм хачин байдал үүсчихсэн.

Магадгүй бид хоёрын гал халуун хайр болон бие биенээ гэсэн сэтгэл үгүй болж, нэг нэгнээсээ залхаад ч байгаа юм шиг..

Гэхдээ миний түүнийг гэсэн хайр биш харин түүний намайг гэх хайр нь хөрж, сэтгэл нь холдох  болсон мэт санагдана.

Түүний минь надруу хардаг тэр хайр гэрэлтсэн харц, халуун дулаан сэтгэл гижигдэх тэр л хайрын үгс бага багаар алга болж байна.

Яаж түүний дотор орсон мэт үүнийг мэдэж байгаа юм бэ? гэж үү..
Үүнийг нь анзаарах надад их амархан.. Зүгээр л....

Бид хоёрын танилцаж нөхөрлөсөн 1 жил, үерхэж болзож эхэлсэн 2 жил,
гэрлээд хамт амьдарсан 5 жил, нийт 8 жил..

8н жил гэдэг бидний хувьд их урт хугацаа, энэ олон жилийн турш хором мөч бүхэнд хамт байж бие биенийхээ хийж буй үйлдэл, хэлж буй үгс зэргийг маш сайн мэддэг болсон. Яг л би тэрний дотор, тэр миний дотор орсон мэт...


My Husband Where stories live. Discover now