Lily
Удам залгах хүүхдийг нь ч төрүүлж өгөөгүй би өөрийгөө Жунины хайрыг хүртэж байсандаа одоо ч итгэж өгөхгүй нь.
Түүний дэргэд нь хамт хэвтээд энгэрт нь наалдан унтаж байгаа өөртөө уур хүрч байна.
Түүний дэргэд цугтаа өөд өөдөөсөө харан хооллож байгаа өөртөө уур хүрч байна.
Түүний дэргэд хамтдаа буйдан дээр суун кино үзээд инээлдэж байгаа өөртөө уур хүрч байна.
Түүний дэргэд нэг дээвэр доор амьдарч байгаа өөрийгөө би үзэн ядаж байна.
Гэхдээ би түүнийхээ дэргэд хором мөч бүрийг хамт өнгөрүүлэхдээ жаргалтай байна...
Бурхан та бидэнд хамт байх боломж олгосон хэрнээ яагаад үүрд хайрлалцах боломж олгоогүй юм бэ?
Түүнийг надад өгсөн шигээ удмыг нь залгах хүүхдийг нь ч гэсэн өгч болохгүй гэж үү?
Хэлгүй, Дүлий, Сохор байсан ч хамаагүй ээ тэр бяцхан амьтан бидэнд ирэх гэж их зовсон гээд бид түүнийг бусдаас илүү хайрлах болноо. Гуйя бурхан минь.
"Ядаж Жунины намайг гэсэн тэр агуу хайр нь буцаад ирэх ч юм билүү..."
YOU ARE READING
My Husband
Short Story"Хатагтай Жэнни Ким таны үр тогтоох чадвар ердөө 10%. Үр тогтсон ч эрүүл хэвлийдээ бойжих нь юу л бол. " By_Lily Lauren