Lily
Та хэд тэр үед Жуниныг зүгээр л гараад явчихсан гэж бодоод байгаа юм биш биз? Үгүйдээ
Тэр үнэндээ яваагүй гэхдээ надаас маш олон удаа уучлалт гуйж намайг тэвэрч аван үнэсэх гэж оролдож байсан.
Гэхдээ бас намайг түүнийг үлдээсэн гэж бодож байна уу?
Бас л үгүйдээ.Тэр надаас уучлалт гуйж явахгүй гэж зөндөө хэлсэн ч түүний дотор явах хүсэл маш их байсныг би мэдэж байсан юм. Түүний хүн чанар нь зулгааж байсан болохоор л тэр явахгүй гэсэн ч эцэст нь би түүнийг чангаар алгадаад
- Зайл! Яг одоо яв! миний нүдэнд битгий үзэгд чамайг харахаас нүд хорсоод байна. Чи явахгүй бол би энэ гэрээс явна!
гэж хэлээд хувцсаа баглаж эхлэхэд Жунин зүгээр л газар сөхрөн суугаад цөхөрсөн миний үйлдэл бүрийг ажиглаж байсан. Эцэст нь би хувцсаа баглаж дуусаад энэ гэрээс явахаар хаалга зүглэхэд тэр
- Чи намайг явуулахыг тийм их хүсээд байгаа юм уу? Чамд хэцүү биш байна уу? Би энэ хаалгаар гараад явах юм бол ахиж хэзээ ч буцаж орж ирэхгүй тийм байсан ч зүгээр гэж үү?
-Тийм ээ. Би чамтай хамт байхыг хүсэхгүй байна. Чи бол бузар амьтан. Би ийм бохир заваан хог шаарыг хүүхдийнхээ дэргэд байлгаж чадахгүй. Эс тэгвэл миний хүүхэд ч бас чам шиг хог новш болох байх. Тийм болохоор хурдан явж үз!
- Ж.жэнни би чиний хувьд тийм бохир заваан хүн юм уу?
- Би нэг хэлсэн юм аа ахиж хэлдэггүй!
- Намайг уучлаарай... Б.би тэгвэл ингээд явъя даа. Хэцүү байвал залгаарай. Дулаахан хувцаслаарай чи амархан даардаг шүү! Хоолоо сайн идээрэй чи их турж царай алдаж байна хүүхдэд маань муу бас чамд.. Хамаагүй хүнд битгий хаалгаа тайлж өгөөрэй. Эцэст нь ахиад намайг.. уучлаарай.
гэж хэлсээр тэр гарч одсон юм... Ахиж хэзээ ч ирэхгүйгээр
A/N
vote comm sain bicheereiii udaan hugatsaand alga bolsond mash ih uuchlaraii mon margaash gehd buh heseg orood duusah bolnooo
YOU ARE READING
My Husband
Short Story"Хатагтай Жэнни Ким таны үр тогтоох чадвар ердөө 10%. Үр тогтсон ч эрүүл хэвлийдээ бойжих нь юу л бол. " By_Lily Lauren