23

1.9K 196 11
                                    

Lily

Тэнгэрт аянга цахихад би цочис хийн гүйхээрээ нэг доод давхар луу явав. Би үнэхээр их айж байна. Удалгүй айсандаа бас сэтгэл өвдсөндөө бүүр ч их уйлж эхэллээ.

Ахин цахилгаан цахиж тэнгэр дуугаран бороо улам ширүүсэхэд би улам чангаар уйлна. Тэнгэр чи тийм их гунигтай байгаа юм уу миний сэтгэл шиг?

Гэнэт гэрэл асахад би айсаар үүд рүү харахад шалба норчихсон Жунин сандарсан царайтай өөдөөс минь харан зогсоно. Удалгүй тэр гүйж ирээд намайг тэвэрч аван аргадаж эхэллээ. Энэ л дутаад байж түүний минь халуун дулаан тэврэлт.

Жунин өөрөө буйдан дээр суугаад намайг өвөр дээрээ суулган яагаад уйлсныг минь асуув. Үнэн шалтгааныг хэлэх зориг надад алга.

Би түүнд бороо ороод тэнгэр дуугарснаас болоод айгаад уйлсан гэж худлаа хэллээ. Тэр тийм ч итгэсэн харагдсангүй гэхдээ итгэсэн мэт царайлахыг хичээж өөдөөс минь аргадсан мэт инээмсэглэх нь тэр.

Түүний хувцас нойтон байсан учир би түүнийг хувцсаа соль гэж хэлээд өөрөө бодолд автан суухдаа ирээдүйд түүнийг хэнийг нь сонгох бол хэмээн тааж ядна.

Хүүхэд бид хоёрыг орхиод Сүжон дээр очсон ч зүгээр ээ түүнийг би хажуудаа уяж чадахгүй. Өөрт минь сэтгэлгүй хүнийг хажуудаа байлгалаа гээд би жаргалтай болохгүй улам л зовно.

Гэхдээ түүний амнаас үнэнийг сонсоод түүнийг надаас уучлал гуйтал би хүлээнээ. Би яасан ч өөрийнхөө амнаас тэр гашуун үнэнийг унагаж чадахгүй...

————————————————

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

————————————————

A/N Та нар Vote дарвал би илүү урамшиж бичих хүсэл минь илүү их нэмэгддэг шүү. Тэгэхээр ТААЛАГДСАН БОЛ СЭТГЭГДЭЛ БИЧЭЭД VOTE ДАРААРАЙ.

My Husband Where stories live. Discover now