Lily
Үнэндээ би түүнийгээ хэзээ ч бохир заваан амьтан гэж бодож байгаагүй ээ
Зүгээр л түүнийг явуулахын тулд тэгж хэлсэн юм....Тэр минь миний хувьд энэ хорвоогийн хамгийн сайхан залуу. Түүн шиг хүнийг ахиад олох их хэцүү.. Зууд ганц л тохиох гайхамшиг шүү дээ түүнтэй учирсан минь.
Түүнийг явснаас хойш би аль болох хоол сайн идэж дулаахан хувцаслахыг хичээсэн ч нэг л болж өгөхгүй нь энэ бүхэнд минь Жунин л санаа тавьдаг байсан болохоор..
Сар бүр эмнэлэг явж хүүхдээ үзүүлдэг болохоор хувцсаа өмсөөд эмнэлэг оров. Гэхдээ харахыг хүсээгүй дүр зураглалаа хараад зүрх зүсэгдэж бие минь чичирхийлнэ.
Жунин надтай харц тулгараад үг хэлэх гэсэн ч би түүнийг үл тоон шууд л эмнэлэг рүү гүйсэн ч шат нь хэтэрхий өндөр болохоор өөрийн эрхгүй тээглэн унах нь тэр.
Хажуунаас нэг хүн түшиж аван босгоход баярласнаа илэрхийлэхээр тэр хүн лүү харвал Сүжон зогсож байв. Түүнийг гэдэс ч бас нилээн томорчээ.
Тэр надруу өрөвдсөн гэмээр нэр тийм харцаар харснаа
-Энэ шат хэт өндөр юм. Чи зүгээр үү? Жирэмсэн хүн биеэ бодох хэрэгтэй ямар нимгэн хувцас өмссөн юм бэ? хүйтэн байна.
гэсээр өөрийнхөө ороолтыг хүзүүгээр минь ороож өгчхөөд өөдөөс минь нэг л тийм дулаахан харцаар ширтээд эелдэг гэгч нь инээмсэглэх нь тэр.
Би Жуниныг бид хоёрыг харж байгааг мэдээд сандарч өөрийн эрхгүй бардам зан минь хөдөлж Сүжонд муухай ааш гаргахыг хичээсэн ч би чадсангүй зүгээр л түүнийг үл тоон эмнэлэг рүү оров.
Тэднийг цуг байгааг харах их хэцүү юм. Миний зүрх хэдийн шархалжээ. Хэзээ ч эдгэхгүйгээр.......
A/N ystoi uuchlaarai amlasan tsagtaa oruulj chdsnguee tgd draagyn hesgee hzee avhyg husej bn comm bicheerei mon vote draarai bayrlla
YOU ARE READING
My Husband
Short Story"Хатагтай Жэнни Ким таны үр тогтоох чадвар ердөө 10%. Үр тогтсон ч эрүүл хэвлийдээ бойжих нь юу л бол. " By_Lily Lauren