Lily
Шөнө дунд хажууд хөнжил сөхөгдөн хүйт даахад би юу билээ? гэсээр нүдээ нээлээ. Гайхсаар босох гэтэл хажууд нэг л хоосон оргиж Жунин босоод явсан байв.
Түүнийг ус уухаар явсан байх гэж бодон буцан унтах гээд хэвтсэн ч нойр хулжаад нэг л болсонгүй.
Нилээн удсан ч Жунин орж ирсэнгүй, би юу болсон юм бол? гэж бодсоор доош чимээгүйхэн бууж очив. Шатан дээр очин харахад тэр утсаар ярьж байгаа харагдана. Ажил дээр нь асуудал гарсан юм болов уу? гэж бодсон ч эрхлүүлсэн янзын хоолой сонсогдоход би бүхнийг ойлгож эхэллээ.Яг энэ мөчид би өөрийгөө маш ихээр өрөвдөж байна. Түүнийгээ явуулах зориг надад байгаа гэж үү? Би яах ёстой юм бол. Өөрөөсөө болж бас нэгэн хүүхдийг эцэггүй болгомооргүй санагдсан ч өөрийнхөө хүүхдийг эцэггүй болгохыг ч бас хүсэхгүй нь.
Гэхдээ хүүхэд бид хоёр энэ бүхнийг даван туулж чадна тийм биз дээ. Одоо яг энэ цаг үед би Жуниныг үзэн ядах ёстой тийм биш гэж үү?
Түүнийг үзэн ядмаар байна. Хоёр эмэгтэйн дунд явах нь ариун явдал гэж би бодохгүй байна. Ойлгохгүй нь ээ үзэн ядмаар байвч чадахгүй энэ сэтгэл ээ.
Одоо надад яах ёстойг минь хэлээд өгөөч. Жунин ирээдүйд ч гэсэн энэ янзаараа надад юу хэлэхгүйгээр ингэж нууцаар уулзаж нууцаар ярьж нууцаар халамжилж явах юм уу?
————————————————
A/N Би ер нь яаж яваад энэ өгүүллэгийг эхлүүлэх болсон юм бол ххаFaceBook: Znbo Qn, Lily Lauren request yvuulaarai.
YOU ARE READING
My Husband
Short Story"Хатагтай Жэнни Ким таны үр тогтоох чадвар ердөө 10%. Үр тогтсон ч эрүүл хэвлийдээ бойжих нь юу л бол. " By_Lily Lauren