18

1.9K 153 0
                                    

Lily

Тэр минь дөнгөж сая бидэнд бурхны нандин бэлэг ирсэн гэж хэллээ би одоо яах ёстой вэ?

Жэннигийн өмнөөс баярлаж байсан ч сэтгэл дотор минь зөрчилдөөн болж цаанаасаа л би сэтгэлээр унаад байх шиг санагдана...

Түүнлүү харахад тэр минь нүдээ тас аньсан байв. Магадгүй ямар хариу ирэхээс айсан байх тийм үү?

Түүнийг гомдоохгүйн тулд би хүчээр инээмсэглэн зөөлхөн бас удаанаар цээжиндээ наан тэврэв. Түүний минь санаа амарсан бололтой санаа алдсаар намайг зөрүүлэн тэвэрлээ.

Дараа нь тэврэлтээ салгаад духан дээр нь үнэсэх үед тэр нүдээ нээн миний царай руу удаан гэгч нь ширтсэнээ гунигтай гэгч нь инээмсэглэх нь тэр.

Ураг аюулгүй төрөх болов уу гэдэгт л санаа нь зовсон байх.

Гэхдээ түүнийг гуниглахад би өөрийн эрхгүй шаналж байна. Энэ эмэгтэйг гомдоохыг хүсэхгүй байна. Хайрлана гэж авч суучхаад өөр эмэгтэйд хайртай болчихдог би их тэнэг юм.


Би яг одоо Сүжоноос салах хэрэгтэй Хичнээн их хайртай байсан ч...

———————————
A/N Daraagiin hseg Jenniegiin talaas yvah bolno. Namaig Follow hiigeerei❤️

My Husband Where stories live. Discover now