.1.

2.1K 94 1
                                    

Аавдаа уурласан уурандаа хаалгаа саван гэрээс гарлаа. Хэдий буруу зүйл хийсэн ч тэр ингэж болохгүй шүү дээ? Гэхдээ буруу зүйл биш юм шиг л санагдаж байна. Би зүгээр л түүний төрсөн өдрөөр өөрийнхөө гараар хоол хийж өгөхийг хүссэн. Зүгээр л түүнийг баярлаасай гэж хүссэн шүү дээ?

Гадуур алхаад бараг 2 цаг болсон байх бөгөөд газар ширтэхээ болин дээш харахад нүдэнд нэг савлуур үзэгдлээ ойрхон дэлгүүрээс шар айраг авчихаад өнөөх савлууран дээр очин суув. Ямар ч гажиг хүн байсан шөнийн 11 цагт тоглоомын талбай дээр байгаад байхгүй учраас тайван гэгч нь шар айргаа уулаа. Чимээгүй нам гүм орчин. Цэлмэг тэнгэрт олон од түгсэн харагдах нь юутай үзэсгэлэнтэй. Нэг ч бүртийх бараан үүлгүй тод гэрэлтэх оддоор дүүрэн цэвэрхэн тэнгэр. Тэнгэр ширтэн суусаар нэг л мэдэхэд шар айраг минь дуусч цаг ч орой болжээ.

Хажууханд хүний алхах чимээ гарахад гайхсаар хойш эргэн харвал аав зогсож байв. Тийм ч гайхаад байх зүйл биш санагдан  хэсэг чимээгүй сууж байгаад савлууран дээрээсээ босч аавын зүг ганц хэдэн алхам урагшлаад  зогслоо.

Гадаа харанхуй ч гэлээ түүний гэмшсэн царай нь тээр цаана тусах замын гэрэлд ч тодхон харагдана.

"Аавыгаа уучлаарай Гаёонаа" тэр гараа ардаа барьчихаад доош харан зогсож байгаа нь яг л ахлах сургуулийн найз залуу маань надаас уучлалт гуйж байгаа аятай харагдаж байлаа.

Би тийм ч их тоосонгүй хажуугаар нь өнгөрөн гэр лүүгээ алхав. Гэртээ орж ирэхэд газраар нэг тарсан хоолны үлдэгдлүүдийг одоо л цэвэрлэж дуусч байгаа бололтой үйлчлэгч эгч нар хогоо шүүрдээд хаяж байх нь үзэгдэнэ.

Дээд давхарт байх өрөө рүүгээ хөлөө зөөж ядан алхсаар орон дээрээ ядарч үхэх шахсан хүн шиг л нуран хэвтлээ. Шууд л унтацгаая.

○○●●

Аавтай муудалцсанаас хойш аль хэдийн 7 хоног өнгөрч би ч түрээслэж суух байраа олчихсон байв. Хувцас хунараа баглаад болчихсон учраас юмыг яаж мэдхэв гээд ахин байр түрээслүүлнэ гэсэн зартай эрээлжлэсэн сонингоо хэсэг харж суулаа. Нэг их удаагүй байж байтал аав орж ирэн өнөөх л намайг үлдээч гэж гуйх ажлаа эхлэв.

"Гаёонаа гуйя би санаандгүй л тэгээд хэлчихсэн шүү дээ? Үлдээчдээ тэгэх үү?" Үнэндээ 7 хоногийн турш ингэж байна.

"Та намайг мэднэ биз дээ?."

"Орхиоч дээ! Чамайг сонсохыг ч хүсэхгүй байна шүү дээ! Новш гэж"

🍁Зөвхөн Чи...🍁Where stories live. Discover now