.7.

786 64 3
                                    

Өрөөндөө орж ирээд шууд л орон дээрээ нуран унав. Ядарчихлаа. Хувцсаа сольж өмсөөд усанд орчихоод унтах минь. Өнөөдөр бол унтлагын өдөр шүү.
Гэхдээ босохоос ч залхуу хүрээд байх юм. За аливээ яг гурав тоолоод босъё. Нэг...хоёр...гурав. Ашшшш босмооргүй байна аа. За за босъё усанд орохоос залхуурна ч гэж юу байхав.

Угаалгын өрөө рүү явж байхдаа гал тогооны өрөө рүү хальт нүдээ гүйлгэвэл Жонгүг хөргөгчнөөс шар айраг авч байгаа харагдав. Юу вэ хар өглөөгүүр шар айраг ууж байгаа юм уу? Аан өчигдөр уучихсан шараа тайлах гэж байгаа бололтой. Заза хамаа алга усандаа оръё. Ус тосч хэсэг биеэ амрааж хэвтдэг хэрэг ээ. Цоргоноосоо усаа гоожуулан халуун хүйтнийг нь тааруулчхаад өрөөнөөсөө утсаа авахаар гарлаа. Жонгүг гал тогоонд суусаар л байх бөгөөд намайг харсан ч надтай юм дуугарахгүй байгаа нь их л эвгүй санагдана.

Өрөөндөө орон утас бас жижигхэн гарт багтчихдаг спикерээ аван угаалгын өрөө рүү орлоо. Ус дөнгөж л талын талдаа хүрж байсан болохоор юу хийхээ мэдэхгүй толинд ч харж зогсож байх шиг.

Үнэндээ сүүлийн 3 сар их сайхан байсан юмсан. Үргэлж л инээд хөөртэй Жонгүгтэй ч аятайхан харилцаатай. Гэнэт л өчигдрөөс хойш ингэж аашлаад эхлэх юм. Яачихсан юм бол? Би уурыг нь хүргэх зүйл хийгээгүй биздээ? Новш гэж эрэгтэй нь эмэгтэйнхээ аашийг олох гэж зовох ёстой байхад би одоо үерхдэг ч үгүй юм байж яагаад санаа зовж толгойгоо гашилгаад байгаа юм бэ?

Ер нь тэгээд ч би уурлуулсан ч юм уу? Өөр хүн уурлуулсан ч юм уу? Мэдэхгүй байж яагаад ингээд байж байгаа юм? Галзуурчихаж лдээ. Больж үз март.

Бодол дотроо өөрөө өөртэйгөө маргалдаж байтал ус ч бэлэн болж би шууд л хамаг хувцсаа тайлж шидээд ус руугаа орон хэвтлээ. Халуун бүлээн ус биеийг минь бүчин авч цаанаасаа л тайвшрал өгөх мэт. Утсаа спикертэйгээ холбочхоод намуухан ая тавин нүдээ аньлаа. Юу ч бодогдохгүй зүгээр л хий хоосон хар зүйл толгой дотор минь эргэлдэж дууныхаа аянд уусна.

***

Хүйтэн ус биенд мэдрэгдэхэд цочин босвол усанд орж байгаад тэр чигтээ унтчихаж ээ. Ус хэдийнээ хүйтэн болсон байхыг бодвол бараг хоёр цаг унтчихаж. Аухх даарчихлаа. Уснаас гаран биеэ алчуураар ороогоод угаалгын өрөөнөөс гарвал Жонгүг байхгүй байгаа бололтой гэрт чимээ анир алга. Өрөөндөө орж хувцсаа өмсөөд цаг харвал үнэхээр л хоёр цаг унтчихаж. 13:42минут.

Толиныхоо урд суун нүүрний тос гарын тосоо түрхчхээд үсээ хатаахаар сэнсээ аван буцаж суув. Үс маань бас ч гэж овоо ургачихаж. Сэнсээ залган үсээ хатааж эхэллээ. Нойтон үсний минь дуслууд энд тэнд цацран сэнснээс халуун агаар үлээх нь их л залхуутай.

🍁Зөвхөн Чи...🍁Where stories live. Discover now