.15.

586 58 8
                                    

"Ааваа...та эхлээд зөвшөөрчих" гэж хэлэн би түүний мөрийг дэрлэнгээ үгүй гэсэн хариулт авахгүй шүү гэх шиг гэмгүй гэгч нь инээмсэглээд нүдээ хурдан хурдан анивчиж аль болох найрах маягаар өөрийнхөө бодлыг хэрэгжүүлэхийг хүсч байлаа.

Аав нэг урт санаа алдчихаад "За яахав зөвшөөрье" гэж хэлээд хөлөө ачин суув. Над руу их нухацтай хараад юу хэлэхийг минь хүлээнэ.

"Би Бэгёон группын хүүтэй гэрлэмээр байна" зөөлөн аястай инээмсэглэсэн төрхөндөө ямар ч хувирал үзүүлэлгүйгээр аав руу итгэл тээсэн мишээлтээр харан гуйсаар байлаа.

Бараг 5 минут орчим тэр чимээгүй байж байгаад "Гэхдээ сүүлд сонсоход сүй тавьчихсан залуу гэж байсан шдээ. Охин минь" хэмээн их л санаа зовнингуй хэлэв.

"Ааваа тэгвэл би хэнтэй ч гэрлэхгүй насаа барна шүү"

Гэхдээ одоо тэр сүйт бүсгүй нь надад хамаагүй. Би урьдын Гаёон хэвээрээ байх болно. Авах гэсэн зүйлээ авч байж л санаа амарна даа. Жаахан зөрүүдлэхгүй бол миний амьдрал шал арчих нь.

***

Аав миний хэлснийг бодож үзээд Жонгүгийн аавтай уулзахаар цаг товлосон. Юу болохыг нь сайн мэдэхгүй байгаа ч бүтээсэй гэж хүсч байна.

Жолооч ахаар гэртээ хүргүүлэн ирээд дөнгөж машинаас буутал нэг л танил хүн гэрийн үүдэнд зогсож байлаа. Гэхдээ яг итгэлтэй биш байгаа ч тэр л байгаасай.

Би итгэлтэй биш ч үнэхээр их найдсан хоолойгоор түүнийг дуудлаа. "Жонгүг?".

Гэрийн үүдэн дэх хүн над руу эргэж харах мөчид хамаг биеийн эрхтэн минь догдолж байлаа. Зүрх минь хүчтэй цохилж 1метрийн цаадах хүн ч миний зүрхний цохилтыг сонсож магадгүй тийм хүчтэйгээр. Бүх цаг хугацаа зогсчихсон юм шиг мэдрэмж төрж бие минь тайван байдлыг тэр хүнээс мэдэрч, харцанд нь дулаацаж байлаа.

"Гаёон-" гэж хэлээд намайг харан инээх энэ залуу. Яаж намайг ийм хүчтэй догдлуулдаг юм бол? Яаж намайг ийм хурдан өөртөө дурлуулчихсан юм бол? Бүх зүйл нь яагаад ийм сэтгэл татам юм бол?

Би юу ч хэлэлгүй гүйн очоод чанга гэгч нь тэврэн авлаа. Хэдэн ч хоног болсон юм бүү мэд. Бараг 14 эсвэл 15? Үнэхээр их санасан байна. Энэ үнэрийг...энэ хоолойг...бас энэ сайхан биеийг :>

Бид 5 минут орчим юу ч дуугаралгүй зүгээр л тэврэлдэн зогссон. Түүний хажууд байх нь үнэхээр тайван мэдрэмж өгөх хэдий ч зүрх минь хүчтэй цохилсон хэвээр л байлаа.

🍁Зөвхөн Чи...🍁Where stories live. Discover now