.17.

719 52 8
                                    

"Вуахх, чи ингэж их иддэг байж яаж ийм туранхай байдаг юм? Гайхчихлаа байна." Жонгүгийн нүд нь орой дээрээ гарах шахан гайхаж байлаа. Нэг суурин дээрээ тийм том 3н тавагтай доггбугги иддэг хүн анх удаа л харж байгаа болохоор арга ч үгүй биз.

"Сайхан болчихлоо. Би идэж чадна гэж хэлсэн биздээ?" Гаёон цаанаа л нэг баяртай царай гарган сууна. Тэр царайг нь харсан Жонгүг багахан инээчихээд цагаа харав. Орой болчихож.

"Явах уу? Цаг орой болчихож" Жонгүг ундаа уун суух Гаёон руу харан асуухад Гаёон соруулнаасаа амаа ч салгаж чадахгүй толгой дохин хариуллаа.

***

"Жонгүг аа?" Гаёон гөлөгөн нүд гаргасаар жолоо барих Жонгүгийг дуудав.

Юу болсон талаар асуухад Гаёон finger heart өөдөөс нь гаргаад инээх нь тэр. Хачин нь Жонгүг иймхэн жижиг зүйлсд нь хүртэл догдолдог. Гаёон багахан эгёо хийхэд нь жаахан нойрмог байхад нь хүртэл догдолдог. Зөөлөн гэгч нь гаранд нь хүрэхэд ч догдолдог.

Тийм жижиг зүйлсд нь хүртэл догдлохоор хэмжээний Гаёонд хайртай.

***

Яван явсаар Гаёоны гэрийн гадаа иртэл дүүрэн хар хувцастай хамгаалагч нар тойрон зогсож байлаа. Тэднээс нэлээн хэд нь хүрч ирэн юу юугүй Гаёоныг өргөсөөр гэрт нь оруулчихав. Жонгүг болиулахыг хичээсэн ч ахлах хамгаалагч бололтой нэгэн ахимаг насны эрэгтэй хүн ирээд Жонгүгийг зогсоох нь тэр.

"Сайн байна уу? Таныг хэн гэдгийг бид бүгд мэднэ. И авхайг гэрт нь ингэж оруулсны учрыг бид мэдэхгүй ч захирлын тушаал болохоор хийхээс өөр арга байсангүй. Мөн энэ захирлын танд өгүүлсэн захидал. Таныг бидэнд саад учруулахгүй явна гэдэгт найдаж байна" гэж хэлээд нэгэн дугтуйтай зүйл өгөв.

Жонгүг бага зэрэг эргэлзэн харж байгаад өнөөх дугтуйтай захидлыг авлаа. Хамгаалагч нар түүнийг явахыг нь хүлээх мэт хараад байсан учраас Жонгүг машиндаа суун хэдэн байрны цаана очин зогсоод өнөөх захидлыг нээн үзэв.

Хүндэт Жон Жонгүгт...

Миний охин И Гаёонтой үерхэж байгаад баярлалаа. Чамтай үерхдэг болсноосоо хойш үргэлж уруу царайлж явдаг байсан охины минь харцанд жаргал тодрох болсон. Гэхдээ би та хоёрыг гэрлүүлэх хүсэлгүй байна. Үүний учрыг чи өөрийн аав Жон Жонхванаас асууна биз. Өнөөдрөөс ахин охинтой минь уулзахгүй байхыг хүсье!
                   Захидал бичсэн И Сону.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 01, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🍁Зөвхөн Чи...🍁Where stories live. Discover now