Сэрүүлэгнийхээ дуунаар эртлэн босч ажилдаа явахаар бэлдээд усанд орчихоод гарч ирэв. Жонгүгийг сэрээхээр өрөөрүү нь дөхөн хаалгыг нь тогшлоо.
Хариу хэлэхгүй байсан учраас хаалгыг нь түлхэн орвол нам унтчихсан хүн доошоо хараад дэрээ тэврэн хэвтэж байлаа. Доошоо хараад хэвтчихсэн бүр тэр тусмаа нуруу хэсгээрээ хөнжилгүй байгаа болохоор нурууных нь булчин илүү тодроод өнөөх донтой мэдрэмж маань сэргээд байв.
Тэгээд нэг толгойгоо сэгсэрчихээд Жонгүгийг сэрээхээр хажууд нь очин мөрийг нь зөөлөн хэд товшлоо. Хөдөлгөөн ч алга. Тэгээд мөрийг нь сэгсэртэл гэнэт гараараа миний бэлхүүснээс ороогоод хажуудаа суулгачихав. Эхэндээ зүүдлээд тэврээд байна гэж бодсон ч тэр босч ирэн намайг бүр өвөр дээрээ суулгаад бэлхүүсээр минь тэврээд суугаад л байв.
"Ж.Жонгүг аа?" юу вэ яагаад байна аа?яана аа жинхэнэ төрхөө гаргаад байгаа юм биш биздээ?
"..."
"Болиоч ээ? Яачихаад байгаа юм бэ? Ажлын цаг болох нь...явах.." түүний гарнаас мултрахыг хичээн байдгаараа гарыг нь түлхэж тийчигнэж байсан боловч түүний гарны хүч буурах нь битгий хэл бүр нэмэгдээд байх шиг санагдан дийлэхгүй гэдэг минь ч тодорхой болсноор би зүгээр л санаа алдан түүний босохыг хүлээж суулаа. Бурхан минь гэж.
"Хэсэг ингээд сууж бай. Тэгээд гарцгаая" тэр миний гэдсэнд нүүрээ наасаар ийнхүү хэлсэнд нь би ахиад л хэсэг чимээгүй суулаа. Тэгээд тэр надаас холдон нойрмог нүдээрээ ширтэж байснаа "Би усанд орлоо" гээд өрөөнөөсөө гараад явчихав.
Түүнийг гарсны дараа яаран зүрхэн дээрээ гараа тавиад үзвэл хяналтаа алдан хурдан хурдан цохилж байлаа.
Тэнэг зүүднээсээ цочин сэрж өөрийгөө нэг алгадчихаад цагаа харлаа 7:36...Бямба гариг...бямба гариг...юу??? Бямба гариг байхад би яагаад эрт сэрчихэв ээ? Хайрт нойр минь аухххх хараал идсэн эргүү зүүднээс болж хайрт нойрноосоо салахдаа яахав дээ? Новш гэж сэрэхээс! Маргааш л ханатлаа унтах хэрэгтай бололтой.
Нүүр гараа угаан өчигдөрхөн болсон явдлыг бодон чимээгүйхэн цайгаа уун сууна. Тийм ч их уйлаагүй хэрнээ л нүд хавдчихсан болохоор өнөөдөр бямба гариг байсанд нь талархах шиг.
Хоёр зүсэм талхаа идчихээд өрөөндөө орон дуусаагүй үлдсэн ажлаа гүйцээхээр компьютерээ асаалаа. Үсээ хайш яайш боогоод компьютерийн хамгаалалттай инээдмийн киноны гол дүр шиг шилээ зүүн ажилдаа хамаг анхаарлаа хандуулав.
YOU ARE READING
🍁Зөвхөн Чи...🍁
FanfictionЧамайг зөвхөн халуухан гэдэг үгээр л тодорхойлъя Жон Жонгүг