Гадаа нар гийсэн дулаахан өдөр байна. Сөүл хотын гудмаар өглөөний гүйлт, дасгалаа хийх хүмүүс болон ажил руугаа яарах хүмүүс л нүдэнд өртөж байв.
Жинүг цонхоороо гадаа орчныг ажиглан хүв хүйтэн кофегоо хүчлэн залгилна. Жонгүгт хүчиндүүлсэн хэрнээ л тэр Жонгүгийг санаж яаж байгаа бол гэсэн зовиуртай өдөр хоногийг өнгөрөөж байлаа.
Хачин биш гэж үү? Хайртай хүн нь өөрт нь тийм муухай дурсамж үлдээсэн байхад л хайрласаар байна гэдэг...? Хайрлаад бүр санаа зовж байна гэдэг...
Жинүгийн утас дуугарч дэлгэцэн дээр харагдах дугаарыг хартал аав нь залгаж байв. Яаралгүй утсаа авбал аав нь мэндийн ч зөрүүгүй хэдхэн үг хэлээд утсаа тасалчихав. Аавынх нь үгс одоо ч чихэнд нь сонсогдож нүдэнд нь нулимс цийлэгнэж эхлэх нь тэр. Аав руугаа хэд хэдэн удаа залгасан боловч амжилт олсонгүй. Таны залгасан хэрэглэгчийн утас завгүй байна...Тэр шаналж байлаа. Аав нь тийм үгс хэлчихээд утсаа авахгүй байх нь аав нь үгнээсээ буцахгүй гэсэн үг. Тэгэхээр...тэр гарцгүй болчихлоо.
***
Жонгүг Гаёон хоёр эвлэрээд гурав хонож байна. Өдөр бүр утсаар SNS-ээр холбогдож долоо хоногтоо 2-3 удаа болзоонд явж байлаа. Өнгөрсөн хэд хоногт бие биенийгээ хэр санасанаа илэрхийлэх шиг хором ч нэгнээсээ холдохыг үл хүснэ.
"Өнөөдөр кино үзэх үү?"
by JK
"Тэгье ээ. Өнөөдөр завтай"
by Babe"Тэгвэл 7цагт уулзъя"
by JKАхиад нэг шинэ болзоо. Гаёон юу юунаас илүү догдолж байлаа. Ямар хувцас өмсөхөө, үсээ яаж янзлахаа бүр ямар будалт хийхээ ч бодон хурдан хурдан хөдөлнө. Жонгүгтай уулзана гэхээс тэсч ядахдаа зүрх нь хурдтай цохилж хэдхэн секундэнд л бэлэн болчихдог ч болоосой гэж хэсэгхэн зуур бодоод амжив.
Эцэст нь тэр бэлэн боллоо. Хэний ч харцыг булаахуйц хурц нүүр будалтан дор неон топ, уранхай жийнс, 5см-н өсгийт өмсөхөд бие нь яг манекан шиг бүх зүйлсийг хооронд нь гайхалтай зохицуулна. Perfect!!!
"Ирчихлээ"
by JKЯг л бодол нь нэг мэт. Гаёоныг бэлэн болохтой зэрэгцэн Жонгүг гэрийнх нь гадаа ирсэн байлаа. Тийм ч түгээмэл тохиолдол биш шүү.
Гарахаасаа өмнө ахин нэг толиндоо харчихаад нүүр дүүрэн мишээн гэрийнхээ үүдээр гарлаа.
YOU ARE READING
🍁Зөвхөн Чи...🍁
FanfictionЧамайг зөвхөн халуухан гэдэг үгээр л тодорхойлъя Жон Жонгүг