.11.

843 63 4
                                    

2019.10.21 Өглөөний 09цаг 35минут Австралиас Сөүл хүрэх нислэг амжилттай газардлаа

"Би ирчихлээ. Та намайг тосч аваагүй чинь их гомдоолоо шүү" хээнцэр гэгч нь хувцасласан бүсгүй онгоцны буудлаас хэдэн зуу гэмээр олон чемодан ачаа тээшээ ажилчиддаа бариулчихаад урд нь утсаар ярин эрхэмсэг гэгч нь дээш харсаар алхана.

"Уучлаарай. Чи чинь алдартай хүн. Би очвол чиний тухай худлаа мэдээлэл тарчих ч юм бил үү?" утасны цаанаас л хошуугаа унжуулж байгаа нь илт мэдэгдэхүйц өнгө аястай хэлсэн нь өнөөх бүсгүйн инээдийг хүргэв үү гэлтэй. Үзэсгэлэнтэйгээр инээмсэглэн "Та миний аав байхад юу гэж худлаа яриа тарж байдаг юм?" гэж хэлэхэд утасны цаадах хүн нь хөхөрсөөр хурдан гэртээ ирээрэй хэмээн утсаа тасаллаа.

Алдартай фото модел, загвар өмсөгч, 2017 оны дэлхийн мисс Кан Жинүг. Үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, боловсролтой, соёлтой, төгс гэмээр бүсгүй.

***

"Хөөе И Гаёон! Өглөө болчихоод байна. Бас л унтаж байна уу?" Жонгүг орилсоор өрөөнд минь орж ирэнгүүтээ хөнжлийг минь хуу татсан нь намайг шууд л сэрээж орхив. Хөнжлийг минь хол гэгч нь шидчихээд намайг хоёр гар дээрээ өргөн өрөө рүүгээ алхаж эхэллээ. Энгэрт нь шигдэн сайхан үнэрийг нь үнэрлэсээр. Үнэхээр сайхан үнэр... Энэ үнэрийг үргэлж үнэрлэж хэвтдэг бол...тэр өрөөндөө орж ирэн намайг орон дээрээ хэвтүүлчихээд гараад явчихав. Би гарч явсных нь дараа эргэн тойрныг нь ажиглан түүний зургуудыг босон ажиглаж эхэллээ. Шагнал аваад малийтлаа инээсэн Жонгүгаас эхлээд баярласандаа бүр уйлж байгаа Жонгүгийн зургууд хүртэл байлаа. Нэг их удалгүй Жонгүг царан дээр өглөөний цай барьсаар орж ирж байгаа нь яг л гэрлэснийхээ маргааш өглөө нь нөхрөөрөө цай бэлдүүлчихээд идэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байлаа. Нойрмог байсан ч сая зурагнуудыг нь хараад нойр сэргэчихсэн. Гэхдээ өглөөний цай хараад бүр сэргэчихлээ.

"Воаххх Жон Жонгүүүүг. Романтик залуу вэ?" алгаа ташин түүний авч ирсэн өглөөний цайг урдаа тавиад өндгөөр бүрхэн шарсан талхнаас нэгийг аван соусанд дүрээд шууд л амандаа хийлээ. Аз жаргалын амт ийм байдаг байх тийм үү? Үнэхээр амттай байсан.

Тэр над руу их л найдлага тавьсан харцаар харан суух нь надаас амт нь ямар байгаагийн талаар мэдэхийг хүсч байгаагийн илрэл биз? Хэд зажилж байгаад царайгаа нухацтай болгон дээшээ тааз ширтээд "Юу вэ Жон Жонгүг?" гэж хэлэн чимээгүй болоход Жонгүгийн мишээсэн царай хувьс хийн санаа нь зовсон царай болж хувирав.

🍁Зөвхөн Чи...🍁Where stories live. Discover now