Ханхүү: Чиний хүслээр...
Дурсамж
Ээж: Чи яагаад ийм тэнэг, арчаагүй юм бэ? Олигтой хичээлээ хийчхэж чадахгүй байна уу? Тэнд аав чинь өөр эхнэр хүүхэдтэй тэр хүүхэд нь хичээлдээ сайн байхад чи өөрийгөө хараач арчаагүй мал минь *зодох*
Би:*уйлах*
Ээж: Үхсэндээ уйлав! Би чамайг юу дутаасан гэж ингээд арчаагүй царайлаад байгаа юм? Идэх хоол байна уу? Байна. Гэр байна уу? Байна. Чи өөр надаас юу хүсээд байгаа юм? Яавал чи юм хийх хүүхэд вэ? Айн! Улаан шугаман даа тэнцэхгүй бол чи зүгээр энэ гэрээс зайлаарай мэдэв үү!
Би:*бодох* би угийн л хөөгдөж амьдардаг шүү дээ. Өвлийн хүйтэнд эмээ, эгч, ах 3тай нагац ахындаа гэр хороололд дулаалгагүй газар дээр хэдэн даавуу дэвсээд өвлийн гадуур хувцастайгаа унтдаг. Харин та нэг муу архичинтайгаа хамт байхын тулд эмээ бид хэдийг хөөчхөөд энэ гэрийг миний гэр гэсэн үү? Больж үз...
Ээж:ХАРИУЛАА Ч!!
Би:За...
Одоо үе
Гэнэт яагаад дээр үеийн дурсамж ороод ирэв? Тийм дээ... Цус сорогчид дайрахаас ч өмнө миний амьдрал хог байсан...
Тэр над руу дайран миний урд хурдан ирэх бол би түүний өөдөөс өнгөрсөн үеийн дурсамжаа бодон нүднээс минь доголон нулимс гарав. Тэнэг юмаа юу болсон гэж уйлаад байгаа бол? Би түүнийг цохих гэж байтал тэр гэнэт намайг тэврээд авчхав. Юу вэ? Тэр яагаад байнаа? Арай нулимсыг минь хараад өрөвдөөд байгаа юм байхдаа? Ээжийн хэлснээр би одоо болтол арчаагүй хэвээрээ байгаа бололтой. Хэрэв өөр байсан бол ядаж л би тулалдах байсан... Гэхдээ энэ тэврэлт юу вэ? Хөгийн юм... Гэхдээ энэ тэврэлт эмээгийн минь тэврэлттэй үнэхээр адилхан юм маш дулаан бас зөөлхөн
Дурсамж
Би:*уйлах* Би яагаад төрсөн юм болоо? Ээж яагаад зүгээр гэдсэнд байхад авахуулаагүй юм бэ? Тэгвэл бүх зүйл дээр байх байсан юм? Би хэнд ч хэрэггүй хог *уйлах* зүгээр гай болохоос цаашгүй амьтан
Эмээ: Миний охин яагаад уйлаад байгаа юм? Дахиад л нөгөө авгай залгаа юу? Тэр нээрээ сэтгэцийн өвчтэй байхаа?
Би:*нулимсаа арчих* Би уйлаагүй ээ эмээ. Сая зүгээр гунигтай кино үзсэн юмаа.
Эмээ:*бодох* Ишш муу үр минь надаас болж ингэж хар багаасаа зовлон үзэх гэж би хүүхдүүдээ олигтой хүмүүжүүлсэн бол ийм зүйл болохгүй байх байсан юм.
Эмээ:Алив эмээ дээрээ хүрээд ир
Би:*тэврүүлэх* эмэээ би яагаад ийм юм бэ? *уйлах* би яагаад ийм тэнэг, бүтэлгүй, арчаагүй юм бэ? Би яах гэж төрөв өө
Эмээ:*тэврэх* за миний охин тайвшир... Одоо миний охин тайвшраад хоолоо идчих за юу?
Би: За *нулимсаа арчих*
Одоо үе
Би:хөөе яагаад байгаа юм бэ? Надаас холдооч! Хөөе!
Ханхүү:Чшш чимээгүй зүгээр л уйл хэмээн чихэнд минь шивнэв.
Би:Би яасан гэж чиний хэлснийг хийх юм. Юу вэ би яагаад уйлах гээд байнаа?
Ханхүү:Надад итгэ. Би чиний нулимснаас чинь чиний юу туулсныг харж байна. Би чамайг ойлгож байна. Гуйя надад итгээд зүгээр л уйл...
Би:*нулимс урсах* Чи юу мэднэ гэж? Чи юу мэднэ гэж намайг тайтгаруулаад байгаа юм? Чи тэр өдөр байгаагүй бол би ядаж л би эмээ дээрээ очих байсан... Чи миний амьдралыг бүгдийг сүйтгэсэн. *цохих* Чи миний ганц үлдсэн нандин хүнийг минь зүгээр л нэг муу шимэгчдээрээ хооллочхоо биз дээ! Муу хөгийн новш! Та нар надад байсан бүх зүйлийг устгачихсан... Тэгчхээд яаж... *уйлах* Яаж намайг уйл гэж хэлж чадаж байнаа?
Ханхүү:Тиймээ намайг зод, хараа... Би ядаж л үүнийг хүртэх ёстой...
Би:*уйлах* Би чамайг үзэн ядаж байна. Хэн болчхоод намайг тэврээд байгаа юм бэ? *ихэр татах*
Ханхүү:Намайг уучлаарай... Гэхдээ би чамд жинхэнээсээ хайртай... *Уйлах
Цус сорогчийн ирээдүйн хаан уйллаа гэж үү...
Түүний зүрх цохилж байна...
Би түүнээс дулаан мэдэрч байна...
Тэр надад дурлаж...
Магадгүй би ч мөн адил...
Гэхдээ зөвхөн "Магадгүй"
![](https://img.wattpad.com/cover/181037255-288-k187641.jpg)
ESTÁS LEYENDO
Сүүлчийн Монгол Охин [COMPLETED]
RomanceНамайг 16 нас хүрч байхад тэдгээр язгууртнууд гэх ч араатнууд гарч ирснээс хойш би өөрийн Бор Үс, Бор Нүдээ нууж амьдрах болсон юм. Тэд Монгол охидыг бүгдийг нь өөрсдийн эхнэрээ болгож хорьж хайрласан. Хайрлаж байхад яагаад хорьж байгаа юм гэж та на...