Чи намайг санасан тийм биз дээ?Юнми. Чиний над уруу харах харц чинь хэдхэн секундын дотор л өөрчлөгдөж байсан шүү дээ.
Би чамайг хүлээе дээ. Чи минь яарах хэрэггүй. Бүхий л дурсамж чинь эргэн ирвэл тэр үед чамайгаа би яг л хуучных шигээ хайрлах болно оо...Бид хоёр гэртээ дөнгөж орж ирээд байж байхад ах орж ирлээ.
Би: та залгахгүй яасан юм? Бид хоёр дөнгөж сая орж ирсэн юмсан. Мэдсэн бол цуг ирэхгүй юу?
Ах: ах зүгээр дээ Юнми. Хөөх энэ чинь юуны үнэр вэ? Ямар сайхан үнэртэж байна аа.
Жонгүг: Жимин ахаа бид баншны газар орсон юмаа. Тэгээд танд ч бас авчрах хэрэгтэй байх гээд.
Ах инээсээр: хөөх манай Жонгүг ч их мэдрэмжтэй шүү.
Би хоолойгоо зассаар: хөөе Жон Жонгүг! Чи манай ахын найз гэчхээд яагаад ахаа ахаа гээд байгаа юм. Ахаа бас та хоёр яаж биенийгээ мэддэг юм. Хоёр тэс хөндлөн ажил хийцгээдэг юм байж. Нэг нь цагдаа харин нөгөөдөх нь алдартай нэр нөлөө бүхий захирал. Энд яг юу болоод байгаа юм! Миний мэдэхгүй нэг нууц байгаа юм уу?
Ах: үгүй дээ. Юнми энд ямар ч нууц байхгүй. Жимин ах намайг ийшээ суучих гээд хажууд нь байх сандал руу заалаа. Би сандал дээр суухад ах хоёр гараас минь барьсаар: Юнми! Чи энэ хүнийг танихгүй байна гэж үү? Арга ч үгүй биз дээ. Намайг ч санахгүй байхад. Жонгүг бол чиний хайртай хүн чинь. Хамгаас илүү хайрлаж ирсэн хүн чинь. Тийм болохоор миний дүү зүгээр л энэ хүнийг хүлээж ав! Чи багаасаа л ярьдаг байсан шүү дээ. "Би зөвхөн Жон Жонгүгтай л гэрлэнэ, Би хэлсэн шүү" гээд л...
Би: тэгвэл яагаад намайг ой санамжаа алдахад энэ хүн хажууд минь биш Ким Тэхён байсан юм.
Жонгүг: Юнми тэр бол... Тэр бол... Ах гүнзгий амьсгаа авсаар: чамайг аварч үлдэхийн тулд.
Би: юунаас аварна гэж? Ах: түүний аав нь чамайг алах гэж оролдож байсан болохоор тэр.
Жонгүгийг гадаадад сургуульд сураад өөрийнх нь компанийг өвлөж ав гэсэн боловч тэр үед Жонгүгд чи байсан юм. Жонгүг чиний төлөө явахгүй гэж эцсээ хүртэл тэмцсэн ч Жон захирал чамайг барьцаалан алуулах гэж байсан юм. Хэрвээ Жонгүг явахгүй гэвэл амийг чинь тасална. Харин явна гэвэл зүгээр өнгөрөөнө гэж хэлсэн. Тэгээд л Жонгүг чамаас түр зуур л явсан юм. Чиний төлөө шүү дээ. Би яагаад чамайг энэ компанид ажилд оруулсан гэж бодож байна. Хэзээ нэгэн өдөр үүнийг Жонгүг өвлөж авах болохоор тэр. Би Жонгүг уруу хартал түүний нүдийг
нулимс хэдийн бүрхсэн байлаа. Би ахаас гараа татсаар: тэгээд энэ шалтгаан юм гэж үү? Барьцаалагдсан?... тэгвэл тэрийг санаад ч хэрэггүй байх.
Ах: чи яагаад ийм амин хувиа хичээгч бусдыг боддоггүй нэгэн болчихсон юм бэ? Юнми.
Би: яагаад гэвэл би өөрөө өөрийгөө мартчихсан учраас тэр. Би тэр өрөөнөөс ийн уурлан гарна. Гэтэл ардаас
Жонгүг гүйн ирж: Юнми! Чи намайг санахгүй байсан ч болно. Чи намайг гэхгүй байсан ч болно. Харин чи зөвхөн миний хажууд л байгаач дээ. Гуйж байна Юнми. Тэр цөхөрсөн хоолой бас нулимстай нүдээр надад ингэж хэлсэн.
Тэр ямар өрөвдөлтэй харагдаж байсан гээч. Гэсэн ч би уурласан хэвээр байсан тул: би яагаад чиний хажууд байх ёстой юм? Ммм? Би өөр тийш харан түүнд ингэж хэлсэн юм. Бас дахиад л чамаас болоод үхэх дээрээ тулчихвал яах юм? Жонгүг цааш үг дуугүй яваад өглөө. Магадгүй би түүнд хэтэрхий хатуу хандсан байх...

YOU ARE READING
Dark/MGL/Completed/
RomanceХайр бол хэн нэгнийг тайтгаруулж бас өвтгөж чадах цорын ганц зүйл.