Чи миний сэтгэлийг юу ч үгүй эзэмдэж, намайг ховсдож чадсан анхны эмэгтэй бол чи байсан...
Ингээд хархад чи яг л ид шидтэн шиг юм... Пак Юнми.Нүдээ нээхэд аль хэзээний өглөө болчихож.
Хажууд минь Жонгүг байсангүй.
Ах аль хэдийн ирчихжээ.
Ах: сэрчихсэн үү?
Би өндийсөөр: Жонгүг хааччихсан юм? гэхэд
Ах: ажилтай болохоор эрт явчихсан.
Би: Тэгвэл Тэхён?
Ах: Тэхён тэр олон эмэгтэйг алснаа өөрийн амаар хүлээн зөвшөөрсөн. Мөн нотлох баримтууд ч бас бидэнд байсан болохоор түүнийг амархан хорьж чадсан.
Тэр 15 жилийн хорих ял авсан.
Бас ганцхан хүсэлтийг минь хүлээж аваач гээд гуйгаад байсан.
Тэр нь чи байсан Юнми.
Тэхёнаас байцаалт авж эхэлхэд тэр зөвхөн чиний талаар л ярьсан.
Хамгийн сүүлд нулимсаа дуслуулан байж чамайг уулзуулж өгөөчээ гэж аминчлан гуйсан.
Одоо чи түүн дээр очих хэрэгтэй байх.
Би: явья ахаа. Аль болох хурдан Тэхён дээр очмоор байна.Бид эмнэлэгээс гаран Тэхёны хоригдож байгаа шоронгийн гадна ирлээ.
Чамтай уулзхаасаа санаа минь зовж, сэтгэл минь өвдөж байна.
Би дотогш орон чамтай уулзан шилэн цонхны наана цаана утсаар ярин сууна.
Чи намайг хараад инээж байсан.
Яг л тэр гэнэн инээмсэглэлээрээ.Тэхён: Юнми! Энэ бүхэн миний буруу. Намайг уучлаарай. Би үүнийг хийхгүй байя гэж бодсон бас чамайг уурлаад гомдох байх гэж бодсон болохоор болихыг хүсэж байсан ч миний дотроос нэг зүйл үргэлж л шаардаад байсан.
Чамтай анх танилцаад би ямар их жаргалтай байсан гээч.
Чи яг л миний ээж аав шиг минь нэгэн байсан.
Хэнээр ч сольж бас орлуулж болохгүй тийм л үнэ цэнэтэй хүн минь байсан.
Чамайг тэр үед буруу ойлгоод явхад чинь чамайг над дээр дахиж хэзээ ч ирэхгүй гэж бодсон.
Маргааш нь чамд тайлбарлахыг хүссэн ч чи миний тайлбарыг сонсоогүй.
Тэгээд л би чамайг бүр мөсөн алдчихсан гэж бодсон.
Дотор минь хорсол төрж би чамайг буцааж авхын тулд юу ч хамаагүй хийхийг хүссэн.
Тэгээд миний эхний алхам Солыг алах байсан юм.
Би түүнийг алахыг хүсээгүй.
Гэтэл гар минь түүнийг аль хэдийн хөнөөчихсөн байсан.
Би цусанд дурлаж эхэлсэн тэр үед чи намайг уучилсан.
Би дахиад тийм хэрэг үйлдэхийг хүсээгүй ч миний дотроос тэр л зүйлийг шаардаж байсан юм.
Энэ бүхний утга учир ердөө л энэ.
Намайг уучлаарай Юнми.
Би тэнэг байгаа биз? Би чамайг мартахыг бас хаяж явахыг
хүсээгүй.
Чамгүйгээр би гэдэг хүн төсөөлөгдөхгүй байсан болохоор яаахаа мэдэхгүй байсан юм.
Чи намайг уучилна биздээ?
ESTÁS LEYENDO
Dark/MGL/Completed/
RomanceХайр бол хэн нэгнийг тайтгаруулж бас өвтгөж чадах цорын ганц зүйл.