Жонгүг: үнэхээр чи надаас уучлал гуймаар байвал миний хажууд л бай. Тэгж чадвал би чамайг уучлах болно. Өнгөрснөө санах хэрэггүй ээ. Одоо байгаагаар минь л хайрла.
Өнгөрснөө сана гэж чамайг шахаж шаардахгүй болохоор зүгээр л намайг дахиад хайрлачих.
Энэ бүхний эхлэл гээд...Yunmi
Би яг юу гэж хэлэхээ мэдсэнгүй.
Үнэхээр би чамайг хайрлаж чадах болов уу? Дахиж гомдоохгүй байж чадах болов уу? Эргэлзээтэй юм.
Гэсэн ч би чам руу толгой дохилоо.
Учир нь надад тэрхэн зуур л чамайг хайрлаж чадна гэсэн итгэл төрсөн юм.Би Жонгүгийн гарнаас нь хөтлөөд: энэ гарнаас дахиж тавихгүйг хичээе. Зөвхөн энэ хүний хажууд байж чадна гэсэн итгэл л тээе. Болж байна уу?
Ингэж хэлэхэд Жонгүг намайг тэвэрч авна.
Жонгүг: эцэсээ хүртэл биенээ хайрлая. Энэ орчлонгийн төгсгөл хаана байна тэр хүртэл хамтдаа л байя.Jimin
Юнми! Ах нь чамайг жаргалтай байлгахын тулд бүхнийг хийж ирсэн. Харин одоо чи өөрөө өөрийнхөө жаргалын төлөө амьдрах хэрэгтэй.
Хайр хүнд далайг ч гатлаж чадах хүчийг өгдөг бол Жонгүг чамд тэрнээс ч илүүг өгнө гэдэгт ах нь итгэж байна.Бид хамтдаа алхсаар л...
Хаашаа явж байгаа нь үл мэдэгдэх ч хөтлөлцөөд алхсаар л байсан.
Жонгүг: маргааш ажилтай биз дээ?
Би: тийм ээ.
Жонгүг: харих уу?
Би: тэгье.Удалгүй бид хоёр гэртээ ирлээ. Ах аль хэдийн унтаад өгсөн бололтой гэрийн бүх гэрэл унтраастай байх нь тэр.
Би шууд л унтлаа гээд өрөө рүүгээ ортол Жонгүг ч бас дагаад ороод ирэх нь тэр.
Би түүнийг түлхсээр: болохгүй ээ. Өрөөндөө очиж унт.
Жонгүг: үгүй ээ. Би чамтай л унтмаар байна.
Би: би тэгвэл чамтай унтмааргүй байна.
Жонгүг үг дуугүй л миний орон дээр хэвтээд авлаа.
Би: өөө энэ дураараа залууг хараачээ. За яахав миний орон дээр надтай хамт унтвал юу болохыг харж ав Жон Жонгүг.
Би ор руугаа үсэрсээр Жонгүгийн хажууд унахад Жонгүг намайг шууд л тэврээд авах нь тэр.
Би: юу вэ? Боль. Ах мэдвэл яах юм.
Жонгүг инээсээр: мэдвэл үү? Хоёулаа шууд л хуримаа хийх байхдаа.
Би ийш тийш хөдөлсөөр: тэгвэл чи наанаа унт би өөр газар унтлаа.
Жонгүг намайг хөл гараараа бүчсэн байх нь намайг хөдөлгөж чадахгүйд хүргэж байлаа.
Би 20 минут тэгж тйичгэнсэн боловч амжилт олоогүй гээд л бод.
Би ядарч байна шүү дээ.
Жонгүг: би чамайг явуулахгүй ээ. Битгий хөдлөөд бай. Шал дэмий ядархын нэмэр. Маргааш зөндөө ажилтай шүү.
Би аргаа барсандаа түүнийг тэврээд авлаа.
Гэтэл Жонгүг ямар ч хувирал гаргасангүй шүү.
Түүнийг уг нь буулгаад авая гэтэл...
YOU ARE READING
Dark/MGL/Completed/
RomanceХайр бол хэн нэгнийг тайтгаруулж бас өвтгөж чадах цорын ганц зүйл.