5

1.5K 143 5
                                    

Yunmi

Чи надтай харьцахгүй бүтэн 1 сар боллоо.
Би зөвхөн ууртай царайг чинь л харах болсон.
Үргэлж намайг хараад инээж байсан тэр инээд чинь одоо хөмсөгөө зангидсан дүр зургаар солигдчихож.

Би яах ёстой юм бол?

Надаар яаалгах гээд байдаг юм.
Би хэн нэгнийг өрөвдсөөр байтал өөрийгөө ч ойлгохоо болилоо.
Сэтгэлээ ч мөн адил.
Ким Тэхён аль эсвэл Жон Жонгүг.
Би хоёуланг чинь гомдоохийг хүсэхгүй байна.
Гэвч би нэгийг нь аль хэдийн гомдоочихсон.
"ХАМТДАА ХИЧЭЭГЭЭД ҮЗЬЕ" гэж хэлчихээд усанд хаясан чулуу шиг л орхиод явсан.
Тэрүүхэн тэндээ чамайг гэсэн бага ч болов сэтгэл байсан ч.
Маргааш өглөө нь замхран алга болсон юм...

Jungkook

Зөвхөн минийх байгаа ч гэж гуйсан. Гэтэл одоо хэрэггүй юм шиг байна.
Би даарч байна шүү дээ.
Чамайг хараад инээхийг хүсэж байгаа ч.
Сэтгэл минь намайг хориглож байсан юм.
Ингээд бодоход чи намайг хэтэрхий их гомдоосон бололтой Пак Юнми

*утас дуугарах*
Би: байна уу?
: сайн уу Юнми.
Би: сайн. Та сайн байна уу?

Энэ бол миний хамгийн сайн найз гэх нэр зүүсэн И Солийн ээж нь байлаа.

: сайн. Чи Солтой уулзаж байна уу? Цаадах чинь гэртээ ирэхгүй бүтэн сар боллоо. Утас нь ч холбогдохгүй.

Сар аа. Тэр үйл явдал яг сарын өмнө болсон шүүдээ. Юу ч болсон ээж дээрээ очино гээд байдаг хүүхэд бүтэн сарын хугацаанд гэртээ нэг ч хариагүй, утсаар ч яриагүй байна гэж үү?

Би: тийм үү. Бид уулзаагүй нэг сар болсон.

Санаа зовж байхад нь ингэж хэлсэндээ харамсаж байсан ч би үнэнг л хэлсэн төдий.

Солийн ээж: та хоёр муудалцаа юу?
Би: аан. Үгүй дээ. Та санаа зовох хэрэггүй байх.
Солийн ээж: заа. Дараа ярьядаа Юнми.

Сол хааччихсан юм бол?...

Гэнэт өрөөнөөс Жонгүг гарч ирэн: би удахгүй явна. Тийм болохоор дараа долоо хоногоос ирэх шаардлаггүй.
Би гайхсаар: юу? Намайг ажлаас халж байгаа юм уу?
Жонгүг: үгүй ээ. Би чамд сая хэлсэн удахгүй явна гэж.
Би: гэхдээ. Яагаад намайг халж байгаа юм.
Жонгүг: цалинтай нэг жилийн амралт болохоор намайг иртэл чимээгүй байж бай. Ойлгосон уу?
Би гайхан: чи юу яриад байгаа юм?
Жонгүг цааш явсаар: аль эсвэл ажлаас чинь халчих юм уу?

Dark/MGL/Completed/Where stories live. Discover now